2022 онд гэрлэсэн Солонгосын алдарт 10 хос

2022 оны хувьд Өмнөд Солонгосын алдарт одууд хуримаа хийж үзэгч фенүүддээ бэлэг барьсан. Үүнд кино жүжигчин, дуучин, тамирчин, хөгжимчин гээд салбар салбарын одууд багтсан байна. Энэ оны хугацаанд хуримаа хийж дэлхийн хэмжээнд яригдах болсон хосуудыг танилцуулж байна.
1. "Есөн Муза" Кеумжо
“Есөн Муза” хамтлагийн гишүүн асан Кеумжо өнгөрсөн есдүгээр сард хөгжмийн жүжигчин Бэк Ки Бумтай гэрлэсэн. Хуримын ёслолдоо тэрээр "Есөн Муза" хамтлагийн гишүүн асан долоон гишүүнтэйгээ хамт зургаа авахуулсан нь сонсогч фенүүдийн хайрыг татсан.
2. Давичи хамтлаг Ли Хае Ри
Давичи хамтлагийн Ли Хае Ри 2022 оны долдугаар сард олны танил бус найз залуутайгаа гэр бүл найз нөхдийн хэмжээнд гэрлэжээ. Хуримынхаа өмнө Давичигийн гишүүн Кан Минкюнгтай хамт тайзны арын бэлтгэлийн талаар хуваалцаж байсан. Kang Minkyung-ны хувьд онцгой өдрийг төлөвлөхөд нь тусалж, тэднийг насан туршийн хайрын гэрч болжээ.
3. Ким Юна, "Форестелла" хамтлагийн Ко Ү Рим
БНСУ-ын уран гулгалтын алдарт тамирчин, Олимпын аварга, "Мөсний хатан хаан" Ким Юна нар 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуримаа хийсэн. Түүний нөхөр нь Forestella хамтлагийн дуучин Ко Ү Рим юм. Хосууд 2018 онд мөсний шоу дээр анх танилцаж дотносон үерхэн, гурван жилийн дараа ийнхүү хуримаа хийж байгаа аж.
4. Сон Дам Би болон Ли Кю Хёк
К-Поп гоцлол дуучин Сон Дам Би болон хурдны тэшүүрийн дасгалжуулагч Ли Кю Хёк нар дөрвөн сар үерхсэний эцэст 2022 оны тавдугаар сарын 13-нд хуримаа хийжээ. Тэрбээр арван жилийн өмнө "Same Bed Different Dreams 2" реалити шоунд хамт орж байсан. Мөн SBS-ийн Kim Yuna-ийн Kiss&Cry киноны зураг авалтын үеэр байжээ. Тэдний хувьд удалгүй салсан ч 2021 дахин нийлж, удалгүй гэрлэсэн байна.
5. Son Ye Jin, Hyun Bin
Өмнөд Солонгосын "Crash landin on you" хэмээх цуврал киногоороо үзэгчдийн хайрыг татсан хосууд болох Son Ye Jin, Hyun Bin нар бодит амьдрал дээрээ хос болж 2020 оны арван хоёрдугаар сард үерхлээ батлаж байсан. Үүний дараагаар /2022.03.31/ Солонгост Ковидын халдвар их байсан учраас учраас тэдний хурим тодорхой хэмжээнд хаалттай болсон аж. Хэдийгээр хурим хаалттай болсон ч Сон Е Жин өөрийн цахим хуудсаараа дамжуулан хурмын зургаа хуваалцсаныг хүргэж билээ.
6. Gong Hyojin, Kevin Oh
Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг Гон Хёжин, ая зохиогч Кевин О нар /2022.10.11/ Нью-Йорк хотноо хуримын ёслолоо хийсэн билээ. Gong Hyojin болон Kevin Oh хоёр энэ оны дөрөвдүгээр сард харилцаагаа баталгаажуулсан. Үүнээс хойш хэдхэн сарын дараа буюу найман сард гэрлэх төлөвлөгөөгөө олон нийтэд зарласан байна.
7. Jang Na Ra
Сэргэлэн охин Ян суньд тоглосон дүрээрээр нь Монголчуудын сайн мэдэх Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Жан Нара /2022.06.26/ хуримаа хийжээ. Түүний сүйт залуу нь түүнээс 6 насаар дүү бөгөөд алдартан биш, энгийн нэгэн залуу гэнэ.Тэд хоёр жилийн турш үерхжээ. Мөн тэд ойр дотнын хүрээнд буюу хаалттай хурим хийсэн билээ.
8. Nam Goong Min болон Jin Areum
Жүжигчин Нам Гуг Мин, загвар өмсөгч Жин Ареум нар /2022.10.07/-нд гоёмсог цэцэгсээр хүрээлэгдсэн тансаг ёслолоор хуримлажээ.
9.Son Yeon Jae
Өмнөд Солонгосын "гимнастикийн дагина" зодог тайлсан уран гимнастикч Сон Ен Жин 2022 оны наймдугаар сард олны танил бус нөхөртэйгээ гэрлэжээ.
10. Park Shin Hye болон Choi Tae Joon
Өмнөд Солонгосын алдарт хос Park Shin Hye болон Choi Tae Joon нар 2021 оны арваннэгдүгээр сарын 23-нд хуримын зар болон хөл хүнд болсон талаараа олон нийтэд хуваалцсан билээ. Улмаар /2022.01.22/ гэрлэлтээ албан ёсоор батлуулж алдартан хосуудын тоог нэгээр нэмсэн юм.
2017 онд тэднийг болздог тухай мэдээ гарснаас хойш нэг жилийн дараа буюу 2018 онд болзож буй зургийг нь Dispatch цацав. Ийнхүү хоёр талын агентлагууд нөхөрлөлөөс эхэлсэн дотно харилцаа гэдгийг хүлээн зөвшөөрч албан ёсоор уг мэдээллийг баталсан билээ. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний харилцааг гэр бүл болон ойр дотнын найзууд нь мэддэг байсан бөгөөд хамтдаа цагийг өнгөрүүлдэг байжээ. Харилцаагаа хүлээн зөвшөөрснөөс хойш тэд романтик харилцаагаа нээлттэй болгож, олны нүдэн дээр болзох нь ихэссэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ