Германд эрх баригчдаа эсэргүүцсэн жагсаал өрнөж байна
2022-10-25

Германд эрчим хүчний салбар болон Украины хямралын тал дээр авч хэрэгжүүлж буй засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн 7000  гаруй хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн талаар DPA агентлаг хууль сахиулагчдаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

"Саксони, Тюринг, Саксони-Анхалтад даваа гарагийн үдэш олон мянган хүн дахин эсэргүүцэлд нэгдсэн. Украины хямралаас үүдэлтэйгээр эрчим хүчний үнэ өндөр байгаа болон холбооны засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаал олон хотод боллоо" гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Германы хууль сахиулагчдын мэдээлснээр, жагсаалд нийтдээ 7000 гаруй хүн оролцсон байна. Хамгийн том жагсаал Магдебург, Лейпциг, Эрфуртад болсон бөгөөд эсэргүүцлийн жагсаал тайван болжээ.

 

Үүнээс өмнө, 10 дугаар сарын наймны өдөр Берлин хотноо бундестагийн өмнө олон мянган хүн цуглан, ХБНГУ-ын эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн юм. Тэд Оросын эсрэг тавьсан хоригийг цуцалж, ОХУ-аас хямд эрчим хүчний бүтээгдэхүүн авахыг шаардаж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
Zuv
2022-10-25