Америкийн сургуульд зэвсэгт этгээд халдлага үйлдэж, гурван хүн амиа алджээ
2022-10-25

Америкийн Сент-Луис дахь урлагийн дунд сургуульд 10 дугаар сарын 24-ний өглөө буун дуу гарсан талаар NBC, Ройтерс зэрэг агентлагууд хууль сахиулагчдаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дунд сургуульд зэвсэгт этгээд гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, найман хүн шархадсан байна. Амиа алдсан хүний хоёр нь өсвөр насны охин, насанд хүрсэн эмэгтэй аж. Түүнчлэн халдлага үйлдсэн этгээдийг цагдаагийнхан хөнөөжээ. 

 

Сент-Луисийн цагдаагийн газрын мэдээлснээр, хэргийн газар ирсэн цагдаагийнхны шаардлагыг гэмт этгээд биелүүлээгүй, цагдаагийнхны өөдөөс буудсан байна. Улмаар хариу гал нээж, харилцан буудалцаан болсон бөгөөд энэ үеэр гэмт этгээд буудуулж амиа алджээ. Гэмт этгээд нь 20 орчим насны эр байсан гэнэ. Халдлага үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байна гэж Ройтерс мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин