Эрчим хүчний салбарын санхүүгийн асуудал хүнд байна
2022-10-25

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн  Н.Наранбаатар "Даланзадгад дахь дулааны цахилгаан станцын өрийг Засгийн газарт шилжүүлэх боломжтой юу" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ. 

 

 

Үүнд Эрчим хүчний яамнаас "Эрчим хүчний салбарын санхүүгийн асуудал хүнд байна. Үүний шалтгаан олон жил үнэ тарифыг бодит өртгөөс доогуур барьж ирсэнтэй холбоотой. Салбарын сайд ирэх сарын 1-ээс цахилгааны үнийг үе шаттайгаар нэмэх саналыг хэлсэн. Ахуйн хэрэглэгчийн үнэд өөрчлөлт орохгүй, ААН дулааны үнийг өсгөх боломж байна. Ингэж өсгөж чадах юм бол салбарын санхүү сайжирч, 2023 онд 270-аад тэрбум төгрөгийн орлого хүлээж байна. Үүгээр эхний ээлжийн өр авлагын асуудлыг шийдвэрлээд цаашид хуримтлуулах боломжтой" гэсэн тайлбарыг өглөө. 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
30% tsavchaa baihgyi bolchihoor l Hynd bna bla bla...Hulduunuu bla bla!!!
2022-10-25