Ирэх онд 9,5 тэрбум төгрөгөөр хөшөө барих уу?
2022-10-25

Засгийн газар 2023 онд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, нэг их наяд төгрөг хэмнэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Тэгвэл өнөөдөр үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут "2023 оны төсөв дээр тэвчиж болох зардлуудаа танаж чадсан уу" гэсэн асуултын хүрээнд "Ирэх онд Аялал жуулчлалын чиглэлээр хөшөө дурсгал, цогцолбор барихад зориулж 9,5 тэрбум зарцуулах нь. Энэ тэвчиж болох зардал мөн шиг санагдах юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан 310 тэрбум төгрөгөөр 410 ширхэг автобус авна гэжээ. Нэг автобусыг 696 сая төгрөгөөр аван нь. Энэ зах зээлийн үнэ мөн үү, тооцоо судалгаа байна уу?" гэлээ. 

 

 

Үүнд Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд оруулж ирж байгаа анхны төсөв. Энэ жилийн хувьд гүйцэтгэл дээр 198 тэрбум төгрөг хэмнэхээр оруулж ирсэн. 2023 онд нэг их наяд төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолсон. Шинээр хөшөө дурсгал дурсгал барихгүй. Таны хэлсэн бол үргэлжилж байгаа төслүүд. Тэр нь аялал жуулчлалын цогцолбор нь 2020,2021 онд эхэлсэн төслүүд юм" гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
irgren:
haraagyicgvvded tysd ni halamjiin mungiig hangalttai uguhuur tysgah heregtei
2022-10-25
zochin:
hend ch nereggyi olon hushuuguu boliochee.irgediin amidral hetsvvdej zaluus gadaadad dvrvej duuslaa.tsalin tetgever halamjaa nemeech.ta nariin hangamj tsalin hangalttai deerees ni hyvaaj idne hereg algaa
2022-10-25
ХУЦНА БИЗ
2022-10-25