ВВС: ОХУ Украины цахилгаан, ундны усны хоолойг зориуд хорлон сүйтгэж байна
2022-10-26

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тушаал өгснөөр Оросын арми хөрш оронруугаа дайрч, өдгөө Украины нутаг дэвсгэр дээрх дайн найман сар үргэлжилж байна. Энэ хугацаанд Оросын арми Украины хот тосгодын дэд бүтцийг сүйтгэж, олон хүний амь насыг хөнөөсний дээр амьд үлдэгсдийг амь зуух аргагүй болгох зориудын хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Украины өмнөд хэсэгт байх Николаев хотын айл өрх цэвэр ундны усгүй болоод хагас жил болжээ. Энэ хотыг ундны усаар хангах хоолойг Оросын цэргүүд дөрөвдүгээр сард л  зориудаар сүйтгэснийг нотлох баримтыг ВВС агентлагийн сэтгүүлчид олсон байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Николаев хот руу хүрэх, Оросын хяналттай нутагт байх хоолойг зориудаар сүйтгэснийг хиймэл дагуулын зургууд болон бусад баримтууд баталж байгаа гэнэ. Хүн амын амьдралд нэн чухал нөөцийг устгасан нь олон улсын хүмүүнлэгийн эрхзүйг зөрчиж байгаа хэрэг хэмээн ВВС агентлаг онцолжээ.

 

Сүүлийн үед Оросын арми Украины эрчим хүч болон ус дамжуулах дэд бүтцэд зориудаар цохилт өгөх нь нэмэгдэж, улмаар Украин даяар эрчим хүчний хомстол нүүрлэсэн байна. Николаев хотод ус дамжуулах хоолой сүйдсэн тул зөөврөөр ус хүргэж байгаа ч энэ хотын гудамжинд ус авахаар дараалалд зогсох нь нэн аюултай, учир нь энэ хот фронтын шугманд ойр оршдог, байнга цохилтод өртдөг аж.

 

ВВС агентлагийн сэтгүүлчид олж авсан мэдээллээр, дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ус дамжуулах хоолойг сүйтгэсний дараа найман цагийн туршид ус алдаж, 40 сая литр ус алдагдсан бөгөөд үүний дараа ус дамжуулах явц тасарсан байна. Хиймэл дагуулын зургаас харахад, хоолой сүйтгэх үед ус дамжуулах хоолойноос холгүйхэн дөрвөн танк байжээ. Энэ нутаг дэвсгэр Оросын хяналтад байсан гэдгийг Николаев мужийн захиргааны тэргүүн Виталий Ким сэтгүүлчдэд баталсан байна.

 

Шинжээчид: Тэсрэх бодис ашигласан байх магадлалтай

 

Британийн армид артиллерчнээр 20 жил алба хаасан, Ирак дахь зэвсэглэлийн асуудлаар НҮБ-д шинжээчээр гурван жил ажилласан цэргийн шинжээч Крис Кобб Смитийн өгүүлснээр Николаев руу ус дамжуулах хоолой санаандгүйгээр суманд оногдсоноос үүдэн гэмтсэн байх магадлал тун бага гэнэ.

 

Түүний үзэж байгаагаар, хоолойн дор зориуд тэсрэх төхөөрөмж байрлуулсан эсвэл хамгийн эмзэг хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулан дэлбэлсний улмаас хоолой сүйтгэгдсэн байж болзошгүй гэнэ. Британийн аюулгүй байдлын шинжээч Майкл Уилан ч мөн тэсрэх бодис ашигласан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

 

Николаев дахь ус дамжуулах хоолой нь олон улсын хүмүүнлэгийн эрхзүйд зааснаар "хүн амын амьдралдд нэн чухал объектууд"-ын онцгой хамгаалалттай зэрэглэлд багтдаг, тиймээс энэ хоолойг зориудаар хорлон сүйтгэсэн нь хууль бус гэдгийгн НҮБ-ын шинжээч онцолжээ.

 

Женевийн их сургуулийн хүмүүнлэгийн эрхзүйн салбарын профессор Марко Сассоли Николаевт ус дамжуулах хоолойг сүйтгэсэн нь "олон улсын эрхзүйг зөрчсөн нь маргаангүй хэрэг" хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. "Хүн ам амь зуухад нэн шаардлагатай объектуудыг устгах нь хориотой" хэмээн тэрбээр онцолжээ.

 

Николаев хот Украины хяналтад байгаа. Энэ хот фронтын шугамтай ойр оршдог тул байнга цохилтод өртдөг аж. Николаев хотын оршин суугчид ундны цэвэр усны хангамжгүй болсон тул зөөврийн ус ирэхийг хүлээдэг гэнэ. Гэсэн ч ийн ус авахаар хүлээх зуураа ч Оросын армийн суманд оногдож амиа алдах эрсдэл өндөр гэж оршин суугчид ярьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Фашистууд чинь оросууд юм бна.
2022-10-26
Мөхжаргал:
Битгий солир. Ус ундгүй цахилгаангүй болгож буй нь Германы фашстуудаас ялгаа алга
2022-10-26
Уншигч:
Бузар үйлдлийнхээ хариуг удахгүй хүлээх болно оо, дайн хийхэд ч дүрэм журам үйлчилдэг гэдгийг мэддэггүй хүмүүст хандаж сур, судал гэж хэлье
2022-10-26
Зссс:
Дайн болж байхад юун гонгиносон юм бичдэг юм...хэндээ эрхлээд байгаан...
2022-10-26
Мөхжаргал:
Битгий солир. Ус ундгүй цахилгаангүй болгож буй нь Германы фашстуудаас ялгаа алга
Ах гэчихжээ,бандиа чиний ах юм уу.юу зусар новш вэ. мангар бацаан аа.
2022-10-26
Орос ах нар цэргийн тусгай ажиллагаа явуулаад цахилгаан станц, дамжуулах сүлжээ, усан хоолой ер нь сөнөөж болох юу байна бүгдийг устгаж байгаа. Орон сууц, эмнгэлэг, сургууль бол бүр ч их дэлбэлж байгаа
2022-10-26
Хонхь чинь хохолуудаа
2022-10-26