Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрүүд
2022-10-26

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 


 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо


 
Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.


 
Хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулна


 
Баруун, Төвийн, Хангайн бүсэд болон Зүүн бүсэд хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулна.
Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулах зорилгоор гурван бүсэд хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах” ажлыг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, зааврын дагуу болон олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгав.


Эрүүл бүс байгуулагдсанаар мал сүргийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлчээрийн маллагаагаар маллаж, гарал үүсэл нь тодорхой, олон улсын мал эмнэлгийн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн болон бусад малын гаралтай  түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэж экспортыг нэмэх зорилготой юм.


 
Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно


 
Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулга хийлээ. Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно. Тус замын бүтээн байгуулалт хоёр урсгал тусдаа замаар баригдаж байгаагийн эхний урсгалыг хоёр чиглэлтэйгээр нээхэд бэлэн болжээ. Энэ нь бүтээн байгуулалтын 50 хувь юм. Үлдсэн 50 хувийн ажлыг 2023 онд хийж дуусгахаар төлөвлөж байна. Тус замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд  Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.


 
Товч мэдээ


·Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн Лицензгүй технологийн байгууламжийн ажил, Үйлдвэрийн цахилгаан станцын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт тус тус хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогчтой холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.


·2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэр болон баруун бүсийн дөрөвдүгээр үйлдвэрийн өргөтгөл  шинэчлэлтийн ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах, өвлийн оргил ачааллын үед ашиглах 115 мянган тн хагас коксын түлшийг импортлох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст тус тус даалгав.

Shuud.mn
Сонин хачин
BLANK ATM CARD:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Cyber hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com Text & Call or WhatsApp: +18033921735 Website: https://darkwebonlinehackers.com
2022-10-27
Өдрийн мэнд, би хорт хавдраас хэрхэн эдгэрсэн тухайгаа дэлхий дахинд хэлэхээр ирлээ, би Окос эмчтэй уулзах хүртлээ сайн ургамлын эмч байдаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй, би ХАВДАРТАЙ 3 жил шаналж байгаа ч одоо эрх чөлөөтэй. Эмнэлгийн бүх шинжилгээ намайг эдгэрсэн гэдгийг баталж, өнөөдөр аз жаргалтай байна, Доктор Окос шиг ямар ч өвчнийг анагааж чадах хүн байхад яагаад хүлээж, зовж шаналах вэ? ХДХВ/ ДОХ, ХАВДАР/ Элэгний А, В, Герпес астма,, Чихрийн шижингийн 1, 2, БЭЛГИЙН ХАМРАГДАХ ӨВЧИН, НҮЦСЭН БАЙДАЛ, ЦАРВАЛТ Чимээгүй үхэх хэрэггүй, түүнтэй холбоо барихад л хангалттай . okosherbalhome@gma il.com та түүний +2348115799318 whatsap дугаараар холбогдож болно. okosherbalhome@gmail .com
2022-10-26