"Украин бохир бөмбөг хийхээр бэлдэж байна" гэж ОХУ нийтэлсэн гэрэл зураг хуурамч байжээ
2022-10-27
ОХУ-ын Гадаад хэргийн яам Твиттер хуудсанд нийтэлсэн зураг

Украин улс "бохир бөмбөг" буюу цацрагийн бөмбөг хийхээр зэхэж байгаа гэх мэдээллийг ОХУ сүүлийн үед тараах болсон. Оросын хэвлэлүүд, Батлан хамгаалахын яам төдийгүй Гадаад хэргийн яам нь ч ийнхүү мэдэгдэж байсны дээр, "баталгаа болгож" гэрэл зураг нийтлэж байв. 

 

Харин 10 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн яам Батлан хамгаалах яамнаас иш татан "Украин бохир бөмбөг хийхээр бэлдэж байгаа"-г харуулсан гэх зургийг Твиттер хуудсандаа нийтэлсэн юм. Гэтэл энэ нь үнэндээ Словенид 2010 онд авсан зураг байжээ. Энэ талаар Словений Засгийн газар 10 дугаар сарын 25-ны өдөр Твиттер хуудсандаа мэдэгджээ. 

Словенийн Засгийн газраас хийсэн няцаалт

ОХУ-ын Гадаад хэргийн яамны нийтэлсэн зурган дээр цацраг идэвхит аюулын тэмдэглэгээ бүхий уутнууд дүрслэгдсэн байна. Гэрэл зургийн тайлбарт "Ашигласан материалууд: уран-235, плутони-239" хэмээн бичжээ.

 

Харин Словений Засгийн газрын тайлбарласнаар, 2010 онд Словений Цөмийн хаягдлын агентлаг ажилдаа зориулан авсан энэ зурган дээр "цацрагийн эх үүсвэр агуулж байгаа ч гэрэл зургийн дор байх тайлбарт өгүүлсэн цацраг идэвхит материалуудын нэгийг нь ч агуулаагүй, утаа илрүүлэгч дүрслэгдсэн"  гэнэ. Мөн Оросын Гадаад хэргийн яам Словенийн Цөмийн хаягдлыг агентлагийн зөвшөөрөлгүйгээр уг зургийг ашигласан гэж Словенийн эрх баригчид онцолжээ. 

 

Эргэн сануулахад, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 10 дугаар сарын 23-ны өдөр Франц, Турк, Их Британи, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нартай утсаар ярьж, Украин "бохир бөмбөг" ашиглан өдөөн хатгалга үйлдэх гэж байна хэмээн мэдэгдэж байв. Харин Украин үүнийг няцааж, "бохир бөмбөг" хийгээгүй гэдгийг нягтлан шалгуулахын тулд МАГАТЭ-г Украинд ирж ажиллахыг Зеленский урьж байсан юм. 

 

"БОХИР БӨМБӨГ"  ГЭЖ ЮУ ВЭ, УКРАИН ХИЙХ БОЛОМЖТОЙ ЮУ

Энэ бөмбөгийг "цөмийн бөмбөг" гэж ойлгох нь бий. Үнэндээ энэ нь цөмийн бөмбөг биш, харин радиологийн зэвсэгт хамаардаг. Зэвсгийн шинжээчдийн өгүүлснээр, "бохир бөмбөг" дэлбэрснээс үүдэх хор уршиг нь онгоц эсвэл пуужингаас хаясан энгийн бөмбөгнөөс ихгүй байдаг гэнэ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Цөмийн зэвсэг хэрэглэхийн тулд элдэв шалтаг хайгаад эхлэлээ дээ
2022-10-27