Илон Маск Твиттерийг авсны дараа ажилтнуудыг халахгүй
Илон Маск Твиттер компанийг худалдан авах хэлэлцээг дуусгасны дараа тус компанийн орон тоог 75 хувиар цомхотгоно гэсэн мэдээлэл гадаадын зарим хэвлэлээр гарсныг Илон Маск няцаажээ.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, Америкийн тэрбумтан, бизнесмен Илон Маск Твиттерийг авсныхаа дараа ажилтнуудын дөрөвний гурвыг цомхотгохгүй хэмээн мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө хэвлэлүүд түүнийг Твиттерийн ажилтнуудыг 75 хувиар цөөлнө, ингэснээр 7,5 мянган ажилтнаас ердөө 2000 нь ажилтайгаа үлдэнэ гэж мэдээлж байв.
Илон Маск Твиттер компанийг худалдан авах хэлэлцээгээ 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгаж, энэ компанийг 44 тэрбум доллараар өөрийн болгосон байна. Үүний дараа тэрбээр Твиттерийн офис руу "эзний хувиар" угаалтуур тэврэн орж ирсэн бичлэг цахим ертөнцөд тархжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ