CNN: АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Украинд нууцаар очсон
2022-10-27

АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Уильям Бернс 10 дугаар сарын эхээр Украинд гэнэтийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Владимир Зеленский болон бусад албаны этгээдүүдтэй уулзсан гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр CNN агентлаг мэдээлжээ. 

 

Агентлагт  мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, Тагнуулын төв газрын захирал ийнхүү гэнэтийн айлчлал хийж, Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ АНУ цаашид ч Оросын түрэмгийллийн эсрэг хийх Украины тэмцэлд дэмжлэг үзүүлнэ, тагнуулын мэдээллийг байнга солилцоно гэдгээ нотолсон аж. 

 

Тагнуулын төв газрын. дарга ийнхүү нууцаар очсон нь Орос цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэдгээс үүдэлтэйгээр АНУ ихэд болгоомжилж байгаа үетэй давхацсан нь анхаарал татаж байгааг СNN  онцолсон байна. Орос улс ийм алхам хийхээр бэлтгэж байгааг батлах баримт байхгүй гэж Америкийн тал олны өмнө мэдэгдэж байгаа ч ОХУ дайн эхлүүлсэн цагаасаа л цөмийн зэвсэг ашиглах эрсдэлтэй байсан гэж тагнуулынхан үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин