Ван И: Хятад улс Путин удирдаж буй Оросыг тууштай дэмжинэ

ОХУ олон улсын тавцан дээр их гүрний статусаа бэхжүүлэх тал дээр БНХАУ дэмжинэ гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай утсаар ярих үеэрээ мэдэгджээ.
"Путин Ерөнхийлөгчийн удирдлаган дор Оросын ард түмэн нэгдэн нягтарч, хүнд хэцүүг даван туулж, саад бэрхшээлийг арилгаж, хөгжлийн стратегийн зорилгууддаа хүрэхэд нь Оросыг тууштай дэмжинэ" хэмээн Ван И мэдэгдсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, Лавров, Ван И нар утсаар ярилцах үеэрээ Орос Хятадын харицлааны өнөөгийн нөхцөл байдал, бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ