Таны хүүхдэд АМИН ДЭМ ДУТАГДВАЛ ямар шинж тэмдэг илрэх вэ
2022-10-29

Хүүхдүүд хоол тэжээлээрээ дамжуулан төрөл бүрийн амин дэм авдаг. Харин зарим үед хоол хүнсээр хангалттай амин дэм авч чадахгүй байх тохиолдол бий. Ийм үед хүүхдийн бие организм төрөл бүрийн шинж тэмдгээр үүнийг илэрхийлнэ. Хүүхдэд амин дэм дутагдсан үед ямар шинж тэмдэг илэрдэг талаар Оросын эрүүл мэндийн албан ёсны хуудсуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. Гэхдээ доорх шинж тэмдэг илэрсэн даруйд дур мэдэн амин дэм өгөлгүй, харин эрдэс бодисын шинжилгээнд хамруулж, эмчээс зөвлөгө авах шаардлагатай гэдгийг сануулах нь илүүц биз.

 

Амин дэм дутагдаж байгааг илтгэх ерөнхий шинж тэмдгүүд

 

- халдварт өвчинд өртөмтгий болох

- өвчин удаан эдгэх

- өсөлт, хөгжлөөрөө үеийнхнээсээ хоцрох

- ядарч сульдах

- сэтгэл хөдлөл буурах

- ой тогтоолт муудах

 

Амин дэм бүр биохимийн тодорхой явцуудад оролцдог тул амин дэм тус бүрээр дутагдсан үед илрэх шинж тэмдгүүдийг тодорхойлсон байдаг.

 

A амин дэм дутагдсан үед: 

 

Хараа муудах, арьс, үс хуурайших, арьс загатнах, туурах, үс, хумс хугарах, хумс хөндлөнгөөр хугарах, үнэрлэх, хоолны дуршил буурах, ядрах, халдварт өвчинд өртөмтгий болох, өсөлт саарах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. 

 

Д амин дэм дутагдвал:

 

Өсөлт буурч, рахит болж, хожуу шүд солигдох, шүдний паалан муу бэхжих, байнга халдварт өвчин тусаж, дархлааны систем муудах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

 

E амин дэм дутагдвал: 


Булчин сульдаж, мэдрэлийн систем доголдож, харшлын өвчинд өртөмтгий болох, охидын сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.

 

С амин дэм дутагдвал:

Ядарч сульдах, хоолны дуршил буурах, судас хагарах, булчинд цус хурах, буйланд цус хурах, хамраас цус гарах, шүд хорхойтох, яс өвдөх, цус багадах, байнга эсвэл урт хугацаагаар амьсгалын замын өвчлөл тусах

 

B1 амин дэм дутагдвал: 

 

Бие амархан ядрах, ой тогтоолт, анхаарал муудах, хөдөлгөөн хязгаарлагдах, артерийн даралт буурах, зүрх хэт хурдан эсвэл удаан цохилох, анхаарал сулрах, ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж илэрнэ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин