Зеленскийн гарын үсэг бүхий Украины далбааг дуудлагаар худалджээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный нарын гарын үсэг бүхий Украины далбааг АНУ-ын Чикаго хотод дуудлагаар худалджээ.
Украины сэтгүүлч Наталья Островская Фейсбүүк хуудсандаа мэдээлснээр, Зеленский, Залужный нарын гарын үсэг бүхий Украины далбааг 69 000 доллараар худалдаалсан байна.
Энэ далбааг Чикаго хотод логистикийн компанитай украин эмэгтэй Ивано-Франковск мужаас авсан гэнэ. Украин эмэгтэй дайн эхэлснээс хойш Украинд туслах ажил хийж байгаа аж. Түүний дуудлага худалдаанд оруулсан далбаанаас олсон бүхий л орлогыг Украинд туслахаар илгээх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ