Пакистаны сайд сууж явсан машинд сэтгүүлч дайруулж, амиа алджээ
2022-10-31

Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан сууж явсан машинд сэтгүүлч эмэгтэй дайруулж, амиа алджээ. Энэ талаар  Express Tribune сонин мэдээлсэн байна. 

 

"Пакистан Техрик-и-Инсаф" намын дарга Имран Ханы машинд сурвалжлагч Садаф Наим дайруулж, амиа алдсан" хэмээн Express Tribune сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сурвалжлагч Наим Исламабадыг чиглэн явж байсан Ханы дэмжигчдийн жагсаалыг сурвалжилж байсан гэнэ. Жагсаалын үеэр сурвалжлагч бүсгүй бусдад түлхүүлж, улмаар машинд дайруулжээ. Энэ осол болсны дараа намын удирдлага жагсаалыг зогсоосон байна. Ерөнхий сайд асан Хан эмгэнэл илэрхийлсэн бол өнөөгийн Ерөнхий сайд Шахбаз Шариф амиа алдсан ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно гэж мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин