АН-ын бүлэг МАН-ын сонгуулийн амлалтыг санууллаа
2022-10-31

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцжээ.

 

 

МАН-ын бүлэг 2020 онд 5 бүлэг, 34 дэд бүлэг, 702 заалттай мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Эдгээр таван бүлгийг АН-ын бүлэг долоо хоног бүрийн хурлаараа ярих аж. Энэ долоо хоногт эхний бүлэг болох Хүний хөгжлийн талаар дэвшүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг нь ярьсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Манай бүлэг “Амлалт-Ажлын зөрүү” гэсэн хөтөлбөрт ажил зохиож байна.

 

Амлалт-1: Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувь болгоно. 

 

Зөрүү: Зээлийн хүү буураагүйгээс гадна зээл олдохгүй болсон. Бодлогын хүү нэмэгдэж, Засгийн газрын зардал нь ихэссэн. ББСБ, ломбардаар дамжсан зээлийн хүү нь 4-5 хувьд хүрсэн.

 

Амлалт-2:  Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна. Тухайн үед ядуурал 27.8 хувьтай байсан.

 

Зөрүү:  Статистикийн мэдээгээр ядуурал 42 хувьд хүрсэн.

 

Амлалт-3: Цалингийн бодит хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

 

Зөрүү: Хоёр жилийн хугацаанд иргэдийн бодит орлого үе шаттайгаар яаж нэмэгдсэн вэ? “ хэмээн эрх баригчдаас асуулаа.

 

Тус бүлэг таван долоо хоногийн турш МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, сануулах юм байна. 

Shuud.mn
Сонин хачин
хуц:
хуц ялсан нам ажилаа хиидииин малуудааа
2022-10-31
Зочин:
Зов шуу сайн сануулаж бай ард тумэн мартаагуй байхаа
2022-10-31
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-31