Оросын цохилтын улмаас Киевийн зарим хэсэгт эрчим хүч, усгүй болжээ
2022-10-31

Сүүлийн үед Оросын арми Украины нийслэл Киев болон бусад томоохон хотууд, тэр дундаа эрчим хүчний объектуудыг чиглэсэн цохилт өгөх нь улам нэмэгдсэн талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. Украины эрчим хүчний объектуудад Оросын тал цохилт өгсний улмаас Киев хот сүүлийн өдрүүдэд цахилгааны хязгаарлалттай, эрчим хүчээ хэмнэж амьдарч байсан бол өнөөдрийн цохилтын улмаас Киевийн нэг хэсэг цахилгаан эрчим хүчгүй болжээ. 

 

"Нийслэлийн нэн чухал дэд бүтцийн объектуудад цохилт өгсний улмаас цахилгаан эрчим хүчгүй болсон. Зарим дүүрэгт усан хангамж тасалдсан. Шуурхай албад ажиллаж байна" гэж Киев хотын дарга Виталий Кличко  Телеграм хуудсандаа бичжээ. 

 

Энд дуулгахад, Киевт 10 дугаар сарын 31-ний өглөө агаарын түгшүүр зарласан юм. Агаарын түгшүүр зарласны дараа оршин суугчдыг нуувчинд орохыг уриалж байлаа. Ийнхүү агаарын түгшүүр зарласнаас хэдхэн цагийн дараа Оросын тал агаарын цохилт өгсний улмаас Киевийн дагуул хотуудад цахилгаан, ус тасарчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Жо Энгрессиа : (Joe Engressia):
Намайг Жо Энгрессиа мэргэшсэн ёс зүйн хакер гэдэг *зээлийн оноо засах, * гэмт хэргийн бүртгэлийг устгах, * ахлах болон их сургуулийн дүнг өөрчлөх, * вэб сайт, портал хакердах, * CCTV камерыг хакердах, * Facebook, YouTube, google, whatsapp хаягуудыг онлайнаар хакердах, * хакеруудын таныг зовоож буй дохиог хянах, * янз бүрийн брэндийн Iphone-г хакердах, *мэдээллийн санд мэдээлэл нэмэх, устгах, бусад олон онлайн хэлцлүүд. Нууцлалыг нууц үг болгосон мэргэжлийн гэрчилгээтэй баг. Цаг үрэх хэрэггүй, учир нь бид хэдхэн товшилтын зайд байна. Холбоо барих. DIGITALDAWGPOUNDHACKERGROUP@GMAIL.COM whatsapp дугаар. : +1 732 639 1527. Хүндэтгэсэн.
2022-12-08
Aзизовын зулбасага аа:
Aзизовын угаадасны гөлөгөө чи энд Oросын төлөө шээсээ гоожуулж байхаар уkрианд очиж Oросынхоо төлөө зүтгээч ...тэнд очиж жолооч тогооч угаагч ч болтугай хийн үү дээ...
2022-10-31
зочин:
Xорлонтой Oросууд...
2022-10-31
Хар далай руу дайрсан нь хэн билээ, Крымийн гүүрийн ажил хэний террор билээ, өөрөө та өдөхийг өлёихөөд ,,,гээд нэг шүлэг байдагдааю 2 сараас хойш энхийн хэлэлцээр хийх гээд орсууд хүслээ илэрхийлээд байгаа харагдах юм
2022-10-31
Aзизовын зулбасага аа:
Aзизовын угаадасны гөлөгөө чи энд Oросын төлөө шээсээ гоожуулж байхаар уkрианд очиж Oросынхоо төлөө зүтгээч ...тэнд очиж жолооч тогооч угаагч ч болтугай хийн үү дээ...
ЗУВ
2022-10-31
За хөө:
Энэ чинь л оросын цэргийн тусгай ажиллагаа шүү дээ. Манай нэг тоймч энэрэнгүй дайн хийж байгаа гэл үү
2022-10-31