Татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна
2022-10-31

Маргаашнаас татвар төлөөгүй, оношилгоо хийлгээгүй автомашинууд Улаанбаатар хот руу нэвтрэх боломжгүй болсон. Нийт 34 хаалганаас 21-ийг цахим хэлбэрт шилжүүлсэнээр тээврийн хэрэгсэл хаалганд ирээд, төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүй, шууд нэвтрэх бололцоог бүрдүүлсэн байна. 

 

 

Ийнхүү товчоодын үйл ажиллагаа цахимжсантай холбоотойгоор ирэх сарын 5-наас эхлэн татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар болжээ. 

Ингэснээр жолооч нар цаг хугацаандаа оношилгоонд орох техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдал  бүрэн хангагдах,  хариуцлагатай эерэг үр дүнтэй хэмээн үзсэн байна. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин