ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа дуусаж, намрын цэрэг татлага эхэллээ
2022-11-01

Хоёрдугаар сарын сүүлээр Украин руу халдсан ОХУ-ын арми найман сар гаруйн хугацаанд ихээхэн хохирол амссан талаар барууны тагнуулын газрууд мэдээлсээр байсан. Улмаар есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь ОХУ цэргийн хохирол их амссан гэдгийг батлах үйл явдал болсон гэж ажиглагчид үзэж байв. Өнгөрсөн сард эхэлсэн энэхүү дайчилгаа дууссантай зэрэгцэн намрын цэрэг татлага Орост эхэлж байна. 

 

Дайчилгааны явцад цэрэгт татахтай холбоотой бүхий л арга хэмжээ дууссан, иргэдэд зарлан дуудах хуудас өгөх болон бэлтгэх ажлууд зогссон гэж Оросын Батлан хамгаалахын яам мэдэгджээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн үүрэг болгосны дагуу "11 дүгээр сарын нэгний дотор цэргийн тойргуудын командлагч болон Хойд флотын командлагчид хэсэгчилсэн дайчилгаа дууссан талаар мэдэгдэх зааварчилгаа илгээсэн" гэнэ. Есдүгээр сарын 21-ний өдөр зарласан хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд 300 мянган хүнийг дайчилан гэж Сергей Шойгу мэдэгдэж байлаа. Энэ тоондоо хүрсэн тул дайчилгааг дуусгаж байгааг Шойгу онцолжээ.

 

Цэргийн комиссарын газруудыг 10 дугаар сарын 31 гэхэд ердийн хуваарийн дагуу ажиллаж, цаашид сайн дурынхан болон гэрээгээр алба хаах хүмүүсийг хүлээн авах арга хэмжээ зохион байгуулахыг үүрэг болгосон талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

Намрын цэрэг татлага эхлэв

 

Хэсэгчилсэн дайчилгаа дууссантай зэрэгцэн намрын цэрэг татлага эхэлж байна. Орост 11 дүгээр сарын нэгний өдрөөс намрын цэрэг татлага эхэлж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна. Өмнөх жилүүдэд намрын цэрэг татлага 10 дугаар сарын нэгэнд эхэлж байсан ч энэ жил нэг сарын дараа эхэллээ. Ийнхүү хойшилсно шалтгаан нь хэсэгчилсэн дайчилгааны улмаас цэргийн комиссарын газрууд ачаалалтай байсантай холбоотой гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.

 

ОХУ-ын хуулийн дагуу 18-27 насны эрчүүд цэргийн бүртгэлд цэргийн үүрэгтнээр бүртгэгдсэн байх бөгөөд зэвсэгт хүчний эгнээнд зайлшгүй татагдах ёстой. Хавар болон намар гээд жилд хоёр удаа цэрэг татлага болно. Иргэн зарлан дуудах хуудас авсныхаа дараа цэргийн комиссарын газар очин, эмнэлгийн үзлэгт хамрагдаж, цэргийн албанд тэнцвэл алба хаахаар цэргийн анги нэгтгэл рүү хуваарилагдаж, 12 сарын туршид алба хаах үүрэгтэй. 

 

Хуулийн дагуу, цэргийн албанаас оргон зайлвал хариуцлагад татагдана. Энэ тохиолдолд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд захиргааны хэрэг үүсгэсэн бол 3000 рублийн торгууль оноох бол эрүүгийн хуулиар 200 мянган рублийн торгууль, хоёр жил хүртэлх хугацаагаар албадан ажил хийлгэх,  зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлан саатуулах, хоёр хүртэлх жилээр хорих ял оноодог аж. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, намрын цэрэг татлагын үеэр өмнөх жилээс ч бага буюу 120 мянган үүрэгтнийг хугацаат цэргийн албанд татахаар эрх баригчид төлөвлөж байгаа гэнэ. Хугацаат цэргийн албанд татагдсан хүмүүс байлдааны ажиллагаа өрнөж буй бүс рүү явахгүй гэж эрх баригчид онцолжээ. Гэвч байдал үнэндээ хэрхэн эргэх нь тодорхойгүй.

 

Учир нь, Украинд дайн эхэлсэн эхний өдрүүдэд Оросын эрх баригчид хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны бүс рүү илгээхгүй гэж мэдэгдэж байсан ч хугацаат цэргийн алба хаагчдыг гэрээ байгуулах, Украинд амиа алдсан тохиолдолд хэрхэх талаарх бичигт гарын үсэг зурахыг шахаж шаардаж байгаа талаарх мэдээллийг Оросын хараат бус хэвлэлүүд болон хүний эрхийг хамгаалагчид мэдээлж байлаа. Улмаар, хугацаат цэргийн алба хааж байсан хүмүүс ч Украины олзонд орсон гэдгийг Оросын Батлан хамгаалах яам гуравдугаар сард хүлээн зөвшөөрч байв.

 

Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа л эх орноо орхин гарах хүсэлтэй хүмүүсийн цуваа онгоцны буудал, хөрш зэргэлдээх орнуудын хил дээр үүссэн. Цаашлаад цэрэг татлагаас зугтахад туслах төрөл бүрийн үйлчилгээ ч гарч эхэлжээ. "Эрх чөлөө" радио станцын мэдээлснээр, тодорхой төлбөр аван, цэрэг татлагаас зугтахад тусладаг компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлсний дээр огт төлбөргүйгээр  хуулийн зөвлөгөө өгдөг төслүүд ч хэрэгжиж байгаа аж.

 

Тухайлбал, "Агора" олон улсын хүний эрхийг хамгаалах групп цэргийн үүрэгтэн болон цэргийн алба хаагчдад зориулсан тусгай утас гаргажээ. Энэ утсаар хандан хуульзүйн зөвлөгөө үнэгүй авах боломжтой болсон гэнэ. Түүнчлэн "Ковчег" хэмээх орос цагаачдад туслах төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ төслийнхөнтэй холбогдсоноор Арменийн нийслэл Ереван, Туркийн Стамбул, Казахстаны Актоба, Алматы, Астана, Польшийн нийслэл Варшав хотод 14 хүртэлх хоногийн хугацаагаар түр байрлах байр олох боломжтой аж. Үүний зэрэгцээ хууль бус аргаар ч эх орноосоо зугтах боломж олгодог төсөл байдаг талаар эх сурвалж бичсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
өөрсдөө хамаг ажлаа алдаж байхаар путинийг огцруулаал сонгуульхийхэд болоошд шал тэнэг
2022-11-02
Оросуудад үнэн юм гэж байхгүй бүгд худал
2022-11-01
6000 үхэхэд 300000 ыг нэмж татах уу. Оросууд худ ш....гаад байх шиг
2022-11-01
Аль 2 сараас хойш өнөөдрийг хүртэл Украйнд устгагдаж байгаа эзлэн түрэмгийлэгчидийн тоо яг нэг хэмжээндээ жигд явсаар байгаа юм байна, харин ч сүүлийн үед алуулж байгаа булаан эзлэгчидийн тоо ихсэж байна. Цэрэг татлагыг фашист Путин ах байгаа цагт байнга хийхгүй бол болохгүй л болж
2022-11-01
6000 үхэхэд 300000 ыг нэмж татах уу. Оросууд худ ш....гаад байх шиг