Оросын цохилтын улмаас Киевийн оршин суугчдын 80 хувь нь ундны усгүй болжээ
2022-11-01

Даваа гарагт Оросын арми Украины нутаг дэвсгэрт дахин пуужингийн цохилт өглөө. Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр, Оросын арми 50 пуужин харваснаас 44 пуужинг амдан устгажээ. 

 

Устгагдсан пуужингийн хэлтэрхий Молдавын нутаг дээр унасан байна. Мөн өдөр Украины 10 бүс нутагт 18 объект пуужин болон дроны цохилтод өртсөн бөгөөд тэдгээрийн ихэнх нь эрчим хүчний объектууд байсан гэж Украины Ерөнхий сайд мэдээлжээ. Улмаар Киев хотын оршин суугчдын 80 хувь нь ундны усгүй болсон байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Оросын арми Украины олон хотод цохилт өгсний дараа цахилгаан эрчим хүч тасарч, улмаар үүрэн холбоо, интернетгүй болжээ. Одоо шуурхай албад эрчим хүчний шугамд үүссэн гэмтлийг засахаар ажиллаж байгаа гэнэ. Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдэгдсэнээр, хотын оршин суугчдын дийлэнх олонх нь усгүй, 350 мянган айл өрх цахилгаан эрчим хүчгүй болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тийм ээ
2022-11-01
Зурхайч:
Хариутай бол бариутай. Хэзээ нэг өдөр Москва ийм зовлонг амсах л болно
2022-11-01
Тийм ээ
Хммм:
Хөгийн арчаагүй юм бэ дээ. Орчин үед ийм бузар дайн үзэх гэж. Эх гүрнүүдийн энэ дээрэнгүй үзэл хэзээ ч арилахгүй юм байна даа. Хойшдоо бүр л хэцүү болох байх даа
2022-11-01