BTS-ийн ахлагч RM бие даасан цомгоо гаргахаар болжээ
2022-11-01

 

Өмнөд Солонгосын алдарт хамтлаг болох BTS-ийн хамтлагийн гишүүн Жин өнгөрсөн сарын 28-ны өдөр “The Astronaut” нэртэй анхны ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан. Харин түүний араас хамтлагийн ахлагч RM энэ сард  өөрийн бие даасан цомгоо гаргахаар болсныг "HYBE" мэдэгдлээ. 

 

 

Одоогоор RM-ийн цомгийн ажил сүүлийн шатанд яваа бөгөөд 11 дүгээр сарын 25-нд гаргах зорилготой ажиллаж байна. Цомгийн формат нь хараахан шийдэгдээгүй байгаа аж.

 

RM өмнө нь хоёр удаа соло хуурцгаа гаргасан ч одоо гаргах гэж байгаа цомог нь түүний анхны албан ёсны цомог болох юм. 
 

Shuud.mn
Сонин хачин