No-Shave November: Сахлаа хусахгүй байх 11 сар айсуй
2022-11-01

 

Жил бүр 11 дүгээр сард "No shave November" буюу сахлаа хусахгүй байх уриан дор Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй залуус нэгдэх болсон. Уг хөдөлгөөн нь хорт хавдрын эсрэг сайн үйлсийн аян ба  Австрали улсаас гаралтай.


Анх Австралийн Мельбурн хотын хэсэг залуус шар айраг ууж суунгаа хэн нь гоё сахал ургуулж чадахаа үзэхээр шийджээ. 30 орчим залуус 11 дүгээр сарын туршид сахлаа ургуулж оролцсон бөгөөд энэ сорилт таалагдаж дараа жилийн 11 дүгээр сард дахин эхлүүлэхээр тохирчээ. Жилийн дараа буюу 2004 оны 11-р сард тэд Мовембер санг (Movember Foundation) байгуулж, сахлаа ургуулах оролцогчдын тоо 450 болж, бас 54.000 ам.доллар цуглуулан Австралийн түрүү булчирхайн өвчнөөс хамгаалах санд хандивлаж байжээ.

 

Гэнэтхэн сахлаа ургуулаад эхэлсэн хүнийг ойр тойрныхон нь сонирхон, "No Shave November" хөдөлгөөний тухай мэдээлэл авч, хандив тусламжийн зорилгынх нь талаар сонирхох болсон байна. Сахал гэдэг хүний нүүрэнд ил бөгөөд, сахлаа гэнэт ургуулсан хүмүүс ярианы сэдэв болдог нь энэ хөдөлгөөнийг амжилттай өргөжүүлжээ.

 

Хөдөлгөөн тэлсээр дэлхийн олон улс оронд тэмдэглэгддэг томоохон хандивын үйл ажиллагаа болж, олон нийтийн харилцааны сонирхолтой бодит жишээ болон яригддаг болсон юм. Сүүлийн хэдэн жилүүдэд Монгол залуус ч мөн олноороо энэхүү аянд нэгдэх болсон. 

Shuud.mn
Сонин хачин