Орос Хойд Солонгостой харилцах төмөр замын харилцаагаа сэргээлээ
2022-11-02

Хоёр жил завсарласны эцэст ОХУ Хойд Солонгостой харилцах төмөр замын харилцаагаа сэргээжээ. Энэ талаар Алс Дорнодын төмөр замын хэвлэлийн албанаас авсан мэдээлэлтэйгээр ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр жил завсарласны дараа анх удаа Примориос БНАСАУ руу "Хасан-Туманган" боомтоор гал тэрэг хөдөлжээ. Тусгай гурван вагоноос бүрдсэн галт тэргээр БНАСАУ руу 30 адуу илгээсэн байна. Дараагийн удаад чингэлгээр эм бэлдмэл нийлүүлнэ гэж Алс Дорнодын төмөр зам мэдэгджээ.

 

Өмнө нь Орос улс Тажикистантай харилцах төмөр замын харилцаагаа сэргээсэн юм. Улмаар наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Душанбе-Волгоград чиглэлд долоо хоногт нэг удаа тогтмол галт тэрэг зорчиж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дэлхийгээрээ эв нэгдэлтэй амгалан сайхан дайнгүй амьдрах юмсан, аль ч үндэстэнд хүн л амьдардаг болохоор ард түмнүүд эвтэй найрсаг амьдармаар байна
2022-11-03
хха удахгүй ким ахаасаа сургагч авчирч хоёр дахь хойд солонгосыг пүтлер байгуулах байлгүй дээ
2022-11-02