NYT: Оросын цэргийнхэн Украинд цөмийн зэвсэг ашиглах талаар хэлэлцсэн
2022-11-03

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд Украины салан тусгаарласан мужууд болох, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хамгаалах нэрийн дор "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгсөн. Анх тушаал гаргахдаа Украины "иргэд айх эмээх хэрэггүй, хот суурин газар руу халдахгүй, гагцхүү цэргийн объектуудад цохилт өгч, цэрэггүйжүүлнэ, нацистуудаас чөлөөлнө" хэмээн мэдэгдэж байсан ч "тусгай цэргийн ажиллагаа" эхэлсэн эхний өдрүүдээс л Украины хот тосгод дайралтад өртөж эхэлсэн юм. Найман сар гаруй хугацаанд үргэлжилж буй энэ дайны үеэр Оросын арми дотоодын төрөл бүрийн зэвсэг, гадаадын тэр дундаа Ираны камиказе дрон ашиглан Украин руу халдсаар байна. Үүний зэрэгцээ Путиний амнаас "цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй" гэсэн болгоомжлол төрүүлэхүйц үг хэдэнтээ унаж байлаа. Хэдийгээр ОХУ-ын эрх баригчид "нутаг дэвсгэрт нь халдсан, аюулгүй байдалд нь шууд заналхийлсэн тохиолдолд" цөмийн зэвсэг ашиглана гэж байгаа ч Украинд энэ зэвсгийг ашиглаж болзошгүй гэсэн олон улсын болгоомжлол нэмэгдсээр байна. 

 

Украины эсрэг цөмийн зэвсэг ашиглах тухай яриа Оросын генералуудын дунд болсон гэж Америкийн "Нью-Йорк Таймс" сонин өөрсдийн эх сурвалжууд дээр тулгуурлан анх удаа мэдээллээ. Гэхдээ энэ яриа Ерөнхийлөгч Владимир Путиний төвшинд яригдаагүй гэж эх сурвалж онцолсон байна. 

 

Тодруулбал, Оросын өндөр албан тушаалын цэргийн алба хаагчид Украинд тактикийн (харьцангуй бага хүчин чадалтай) цөмийн зэвсгийг хэзээ, хэрхэн хэрэглэх талаар хэлэлцэн гэж АНУ-ын захиргаан дахь эх сурвалжууд өгүүлжээ. АНУ-ын Засгийн газар энэ талаар 10 дугаар сарын дундуур олж мэдсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна. Ийнхүү цөмийн зэвсэг ашиглах талаар хэлэлцэх үеэр Путин байлцаагүй гэж "Нью-Йорк Таймс" онцолжээ.

 

"Газрын ажиллагааны үр дүнд Оросын генералууд сэтгэл дундуур байгаа, тиймдээ ч цөмийн зэвсэг ашиглах тухай Владимир Путиний сүрдүүлэг хоосон үг төдий болохгүй байж магад гэдгийг эндээс харж болно" хэмээн сонины нийтлэлд онцолсон байна.

 

Хэдийгээр Оросын цэргийн өндөр албан тушаалтнуудын дунд ийм яриа болсон ч Орост цөмийн зэвсгийг шилжүүлэн байршуулах эсвэл цохилтод бэлдэх алхам хийж байгааг батлах баримт харагдахгүй байгаа гэж сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд өгүүлжээ. Пентагоны тооцоолсноор, Орос 2000 орчим нэгж тактикийн цөмийн зэвсэгтэй, ийм зэвсгийг тулааны талбарт хэзээ ч ашиглаж байгаагүй аж.

 

Цөмийн цохилтын талаарх яриа

 

Украин руу Орос халдсаны дараа тактикийн эсвэл бага цөмийн зэвсэг ашиглах талаарх яриа бүхий л талуудаас гарч байлаа. Ийм алхам хийхийг Төрийн Думын гишүүд, Чеченийн тэргүүн Рамзан Кадыров уриалж байсан бол цөмийн зэвсэг ашиглах эрсдэл байгааг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Уильям Бернс нар сэрэмжлүүлж байв.

 

Оросын арми Харьков муж, дараа нь Херсон мужид хэдэнтээ ялагдал хүлээсний дараа цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй талаарх яриа улам эрчимжсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг ашиглах талаарх сүрдүүлгийг далд утгаар хэдэнтээ илэрхийлсэн.

 

"Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд нь аюул заналхийлвэл Орос улс өөрт байгаа бүхий л нөөцөө ашиглана, энэ бол хоосон сүрдүүлэг биш" хэмээн Путин есдүгээр сарын 21-ний өдөр мэдэгдэж байв. Чухамхүү энэ өдөр Орост хэсэгчилсэн дайчилгааг зарласан юм.

 

Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлнэ гэдэг нь дайн эхлэх үеэр Орос эзлэн түрэмгийлсэн, улмаар энэ намар эгнээндээ оруулсан Херсон мужийн нутаг дээрх Украины сөрөг давшилтыг хэлж байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байв.

 

Үүний дараа, 10 дугаар сарын сүүлээр Орос улс стратегийн цөмийн хүчээр өргөн цар хүрээтэй цөмийн цохилт өгөх сургуулилалтыг хийсэн. Энэ сургуулилалт ОХУ Украиныг "бохир бөмбөг" бүтээж байгаа хэмээн буруутгаж байсан үед болсон юм.

 

Харин өнгөрсөн долоо хоногт Оросын Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ Украины эсрэг цөмийн зэвсэг ашиглах нь ямар ч утгагүй хэмээн онцолсон.

 

"Цөмийн аюул заналыг тойрсон өнөөгийн шуугианы зорилго нь ихээхэн болхи. Барууныхан бүхнийг дарах гэсэн оролдлого нь бүтэлгүйтдэг, тэгээд тэд шинэ баримт ахйдаг. Орос цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэж хэзээ ч шууд хэлж байгаагүй, гагцхүү сөргөлдөгчдийн дайралтад хариу өгсөн" хэмээн Путин мэдэгдсэн юм.

 

Түүнчлэн, лхагва гарагт ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргахдаа Орос улс цөмийн дайн гаргаж болохгүй гэсэн зарчмыг хатуу мөрдөж байгаа хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Putleriin soliorliig zogsooh hun alga uu.
2022-11-03
зочин:
дайнаас 2 жилийн өмнөхөн Яkутын бөө - Путин аймшигт буг чөтгөр...Tүүнийг Kремилээс зайлуулах зан үйл хийнэ. Tэгэхгүй бол маш олон зовно - гэж мэдэгдэн нийслэл рүү алхаж байхад бүгд л доог тохуу хийцгээж байсан.. Ялангуя манай рутлерчууд...
2022-11-03
Иванууд алингаа алдаж яах учраа олохгүй бна даа.
2022-11-03
Орк орсуудыг энэ дайнаар газрын хөрснөөс арчих ёстой гэдгийг харуулаад байна
2022-11-03
Одоо манай пуяа, мояа , ояа орк нар цэрэггүйжүүлэх гэж ярихаа больсон. Эмнэлэггүйжүүлэх, цахилгаагүйжүүлэх, усгүйжүүлэх, башингүйжүүлэх, хүүхэдгүйжүүлэх, украингүйжүүлэх гэх мэт.
2022-11-03