Херсон мужид Оросын цэргүүдэд согтууруулах ундаа зарахыг хоригложээ
2022-11-03

ОХУ Украинд өдүүлсэн дайны явцад эзлэн түрэмгийлсэн Херсон мужид согтууруулах ундаа зарахыг хориглосон гэнэ. Энэ талаар Оросын РБК агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын цэргүүдэд согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийг Новая Каховка хотын Оросын талыг баримтлагч захиргаа гаргасан байна. Түүнчлэн энэ хотод 19 цагаас хойш бар, зоогийн газар, дэлгүүр, лангууг ажиллахыг хоригложээ. Өмнө нь, Запорож мужийн Орост эзлэгдсэн нутгуудад согтууруулах ундаа зарахыг хориглож байв.

 

Херсон болон Запорож мужуудын зарим хэсгийг ОХУ дайны явцад хяналтдаа оруулж, улмаар есдүгээр сарын сүүлээр эдгээр мужийг Донбассын хамт эгнээндээ нэгтгэх санал асуулгыг явуулж байсан. Үүний дараа, 10 дугаар сарын 19-ний өдөр Владимир Путин эдгээр эзлэгдсэн нутгуудад дайны байдал тогтоосон юм. 

 

Ийнхүү дайны байдал тогтоосноор, бүс нутгаас гарахыг хориглох, аливаа төрлийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, тухайлбал хөл хорих цаг тогтоох, нутгийн оршин суугчдыг "түр хугацаанд аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх" эрхтэй болсон юм. Үүний дагуу Херсон, Запорож мужаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байлаа. Түүнчлэн дайны байдал тогтоосон үед архи согтууруулах ундааг хориглох эрх орон нутгийн эрх баригчдад байдаг бөгөөд ийнхүү энэ эрхээ хэрэгжүүлэн хориг тавьж эхэлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
9 сард шинээр дайчлагсадаас 87 000 ни дайнд оролцож байгаа.. Vүнээс одоогын байдлаар сар хүрэхгүйн хугацаанд 102 ни үхчээд байгаа гэсэн. 27 ни фронтод очихоосоо өмнө архи хэтрүүлэн хэрэглэсэн , ( айж бухимдаад), зодолдсон, зэвсэг техниkтэйгээ буруу харицсан гэх мэт шалтгаанаар амиа алдчаад байгаа гэнэлээ..Aлбан ёсоор нас барсан мэдэгдэлээ хүлээн авсан гэр бүлийхэний баримтаар..
2022-11-03
Arhichin orosuud udahgui huugdunu.
2022-11-03
Шоронгийн хоригдол цэргүүдэд толгойд нь юу эс орохов. Хар тамхи, архи бол энүүхэнд
2022-11-03