WSJ: Байдены зөвлөх Путиний туслахтай нууц хэлэлцээ хийсэн
2022-11-07

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гадаад бодлогын асуудлаарх туслах Юрий Ушаков болон Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нартай нууц хэлэлцээ хийсэн гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Америкийн "Wall Street Journal" сонин дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ийм яриа хэлэлцээг сүүлийн саруудад явуулсан бөгөөд "Украины сөргөлдөөнийг илүү өргөн цар хүрээтэй болгох эрсдэлийг бууруулах, цөмийн болон бусад үй олноор хөнөөх зэвсэг ашиглаж болохгүй гэдгийг Москвад сэрэмжлүүлэх" зорилготойгоор ийнхүү хэлэлцсэн гэнэ. 

 

"Хурцадмал байдал үүсэх эрсдэлийг бууруулах, холбоо харилцааны сувгийг нээлттэй үлдээх зорилгоор яриа хэлэлцээ хийсэн. Гэхдээ Украинд дайн дуусгах нөхцөлийн талаар хэлэлцээгүй гэж эх сурвалжууд онцолсон" хэмээн Wall Street Journal сонин бичжээ. 


Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг энх тайванд хүргэх арга замыг хайхад бэлэн байгаагаа олны өмнө зарлахыг АНУ-ын тал хүссэн талаар Вашингтон Пост сонин мэдээлснийг WSJ сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд баталсан байна.

 

"АНУ Украиныг хэлэлцээнд түлхээгүй. Гэхдээ Украин дэлхийн газрын тос болон хүнсний үнэд нөлөөлсөн сөргөлдөөнийг шийдэх арга хайж байгаа гэдгээ холбоотнууддаа илэрхийлэх нь чухал" хэмээн WSJ сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд онцолжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Салливан Оростой холбоотой байх гэсэн эрмэлзлийг АНУ-ын бусад төрийн өндөр албан тушаалтнууд дэмжихгүй байгаа гэх бөгөөд тэд ийм холбоо харилцааг өнөөгийн нөхцөлд үр дүнгүй гэж үзэж байгаа гэнэ.Салливан болон Ушаков, Патрушев нарын нууц хэлэлцээний талаар ийм мэдээлэл гарсны дараа Америк, Оросын эрх баригчид тайлбар өгөхөөс татгалзжээ. 

 

Цөмийн цохилтын талаарх яриа

 

Украин руу Орос халдсаны дараа тактикийн эсвэл бага цөмийн зэвсэг ашиглах талаарх яриа бүхий л талуудаас гарч байлаа. Ийм алхам хийхийг Төрийн Думын гишүүд, Чеченийн тэргүүн Рамзан Кадыров уриалж байсан бол цөмийн зэвсэг ашиглах эрсдэл байгааг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Уильям Бернс нар сэрэмжлүүлж байв.

 

Оросын арми Харьков муж, дараа нь Херсон мужид хэдэнтээ ялагдал хүлээсний дараа цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй талаарх яриа улам эрчимжсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг ашиглах талаарх сүрдүүлгийг далд утгаар хэдэнтээ илэрхийлсэн.

 

"Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд нь аюул заналхийлвэл Орос улс өөрт байгаа бүхий л нөөцөө ашиглана, энэ бол хоосон сүрдүүлэг биш" хэмээн Путин есдүгээр сарын 21-ний өдөр мэдэгдэж байв. Чухамхүү энэ өдөр Орост хэсэгчилсэн дайчилгааг зарласан юм. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлнэ гэдэг нь дайн эхлэх үеэр Орос эзлэн түрэмгийлсэн, улмаар энэ намар эгнээндээ оруулсан Херсон мужийн нутаг дээрх Украины сөрөг давшилтыг хэлж байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байв.

 

Үүний дараа, 10 дугаар сарын сүүлээр Орос улс стратегийн цөмийн хүчээр өргөн цар хүрээтэй цөмийн цохилт өгөх сургуулилалтыг хийсэн. Энэ сургуулилалт ОХУ Украиныг "бохир бөмбөг" бүтээж байгаа хэмээн буруутгаж байсан үед болсон юм.

 

Харин өнгөрсөн долоо хоногт Оросын Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ Украины эсрэг цөмийн зэвсэг ашиглах нь ямар ч утгагүй хэмээн онцолсон.Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргахдаа Орос улс цөмийн дайн гаргаж болохгүй гэсэн зарчмыг хатуу мөрдөж байгаа хэмээн цохон тэмдэглэж байв. 

 

Хэдий ОХУ "цөмийн зэвсэг" ашиглах талаар шууд мэдэгдэл хийгээгүй ч Украинд энэ төрлийн зэвсэг ашиглах эсэх талаарх яриа цэргийн удирдлагуудын дунд болсон талаар 11 дүгээр сарын хоёрны өдөр Нью-Йорк таймс сонин мэдээлсэн юм. 

 

Тодруулбал, Оросын өндөр албан тушаалын цэргийн алба хаагчид Украинд тактикийн (харьцангуй бага хүчин чадалтай) цөмийн зэвсгийг хэзээ, хэрхэн хэрэглэх талаар хэлэлцэн гэж АНУ-ын захиргаан дахь эх сурвалжууд өгүүлсэн байна. АНУ-ын Засгийн газар энэ талаар 10 дугаар сарын дундуур олж мэдсэн гэх бөгөөд цөмийн зэвсэг ашиглах талаар хэлэлцэх үеэр Путин байлцаагүй гэж "Нью-Йорк Таймс" онцолж байв.

 

"Газрын ажиллагааны үр дүнд Оросын генералууд сэтгэл дундуур байгаа, тиймдээ ч цөмийн зэвсэг ашиглах тухай Владимир Путиний сүрдүүлэг хоосон үг төдий болохгүй байж магад гэдгийг эндээс харж болно" хэмээн сонины нийтлэлд онцолсон юм.

 

Хэдийгээр Оросын цэргийн өндөр албан тушаалтнуудын дунд ийм яриа болсон ч Орост цөмийн зэвсгийг шилжүүлэн байршуулах эсвэл цохилтод бэлдэх алхам хийж байгааг батлах баримт харагдахгүй байгаа гэж сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд өгүүлжээ. Пентагоны тооцоолсноор, Орос 2000 орчим нэгж тактикийн цөмийн зэвсэгтэй, ийм зэвсгийг тулааны талбарт хэзээ ч ашиглаж байгаагүй аж.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Official:
Взлом карты банкомата для продажи. WhatsApp: +393512615163 Я хочу свидетельствовать о пустых карточках для банкоматов Dark Web. (Официальный банкомат) Они продают автоматические пустые карты для банкоматов, которые вы можете использовать для снятия денег в любом банкомате по всему миру. Закажите пустую карту банкомата прямо сейчас с помощью официального банкомата. Я видел так много свидетельств в Интернете о том, как хакеры Dark Web производят автоматические пустые карты для банкоматов и продают их разным людям по всему миру. Закажите пустую карту банкомата сейчас. Адрес электронной почты: carolblankatmcard@gmail.com Контактное лицо для видеовстречи: carolblankatmcard@gmail.com Контакты WhatsApp: +393512615163 Я также связался с компанией Dark Web Blank ATM Cards. (Официальный банкомат) Я также заказываю автоматическую пустую карту банкомата. Они просят оплату, и я отправил 2800 долларов США в даркнетовскую компанию по выпуску пустых банкоматов через биткойн. Они также прислали мне автоматическую пустую карту банкомата. Я использовал его, чтобы получить 90 000 долларов США. Я заказываю пустую карту банкомата с лимитом на снятие 20 000 долларов в день. Темная паутина продает автоматические пустые карты для банкоматов всем заинтересованным покупателям по всему миру.
2022-11-07
Нөгөө нөхөр ётнь өөрийшөө 7атаасан бишүү
2022-11-07
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-11-07
ЗОЧИН:
АНУ ХҮН ТӨРӨЛХТӨН ДЭЭР АТОМЫН БӨМБӨГ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН.ТЭГВЭЛ ИХ БРИТАНЫ НЭГ ТЭНЭГ АВГАЙ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭР ТҮРҮҮЛЖ ЦОХИЛТ ӨГӨХ ТУХАЙ ЯРИАД ТУШААЛААСАА БУУСАН.ЭД НАР ТЭГЭЭД ХҮН ХАЙРЛАДАГ УЛСУУД МӨН ҮҮ
2022-11-07
иргэн:
яргачин Путин
2022-11-07
ЗОЧИН:
АНУ ХҮН ТӨРӨЛХТӨН ДЭЭР АТОМЫН БӨМБӨГ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН.ТЭГВЭЛ ИХ БРИТАНЫ НЭГ ТЭНЭГ АВГАЙ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭР ТҮРҮҮЛЖ ЦОХИЛТ ӨГӨХ ТУХАЙ ЯРИАД ТУШААЛААСАА БУУСАН.ЭД НАР ТЭГЭЭД ХҮН ХАЙРЛАДАГ УЛСУУД МӨН ҮҮ
Зочин:
Путин үнэхээр агуу хүн шүү. Гитлерийн дараа л орно
2022-11-07
Нөгөө нөхөр ётнь өөрийшөө 7атаасан бишүү
ИБ ны ЕС Лиз Трасс цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж ил шууд мэдэгдэл хийж байсан.
2022-11-07