Түүхэн дэх хамгийн их жекпот буюу Америкийн сугалааны ялагч хоёр тэрбум доллар хожиж болзошгүй
2022-11-07

Америкийн Powerball лоттоны тохирол 11 дүгээр сарын тавны өдөр болсон ч ялагч тодроогүйн улмаас жекпот буюу гол шагнал нь 1,9 тэрбум доллар болж нэмэгджээ. Энэ нь лоттоны түүхэн дэх хамгийн их мөнгөн шагнал болох юм. Даваа гарагт энэ шагналын эзэн тодорч болзошгүй, гэхдээ ялагч тодрохгүй бол жекпотын хэмжээ дахин өснө гэж ВВС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гурван сарын туршид лоттоны тоог таасан хүн тодроогүй тул гол шагналын мөнгө өссөөр байсан гэнэ. Энэ удаад ч ялагч тодрох магадлал бага бөгөөд лоттоны тоог зөв таасан хүн гарч ирэх магадлал 292 саяд нэг байгаа гэж Powerball лотто зохион байгуулагчид мэдэгджээ. Өмнө нь жекпотын дэлхийн дээд амжилт 2016 онд тогтоогдож байсан аж. Тухайн үед жекпот 1,59 тэрбум долларт хүрч, гурван ялагч хувааж авчээ. Бямба гарагт болсон тохирлоор зургаан тоог зургууланг нь таасан тасалбар гараагүй ч таван тоо таасан 16 хүн тодорч, тэд тус бүр нэг сая долларын шагнал хүртсэн байна. 

 

Powerball  лоттоны тасалбар хоёр долларын үнэтэй, 1992 оноос эхлэн явагдаж буй энэ сугалаанд АНУ-ын 50 мужийн 45-д нь явагддаг аж. Сугалааны зургаан гол дугаарыг таасан хүн жекпот ялагч болно. Жекпотын ялагч болсон тохиолдолд мөнгөө багасгасан дүнгээр шууд бэлэн мөнгөөр авах эсвэл 29 жилийн туршид жил бүр тодорхой тооны мөнгө авах гэсэн хоёр хувилбараар шагналаа авдаг гэнэ. Ихэнх ялагчид шагналаа бэлнээр авах хувилбарыг сонгодог аж. Бүх тоог таасан тасалбар олон байвал жекпот шагналыг тэнцүү хуваан олгодог юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тулга:
Ок
2023-05-27
Blank Atm Card Hack For Sale +393512615163:
Взлом карты банкомата для продажи. WhatsApp: +393512615163 Я хочу свидетельствовать о пустых карточках для банкоматов Dark Web. (Официальный банкомат) Они продают автоматические пустые карты для банкоматов, которые вы можете использовать для снятия денег в любом банкомате по всему миру. Закажите пустую карту банкомата прямо сейчас с помощью официального банкомата. Я видел так много свидетельств в Интернете о том, как хакеры Dark Web производят автоматические пустые карты для банкоматов и продают их разным людям по всему миру. Закажите пустую карту банкомата сейчас. Адрес электронной почты: carolblankatmcard@gmail.com Контактное лицо для видеовстречи: carolblankatmcard@gmail.com Контакты WhatsApp: +393512615163 Я также связался с компанией Dark Web Blank ATM Cards. (Официальный банкомат) Я также заказываю автоматическую пустую карту банкомата. Они просят оплату, и я отправил 2800 долларов США в даркнетовскую компанию по выпуску пустых банкоматов через биткойн. Они также прислали мне автоматическую пустую карту банкомата. Я использовал его, чтобы получить 90 000 долларов США. Я заказываю пустую карту банкомата с лимитом на снятие 20 000 долларов в день. Темная паутина продает автоматические пустые карты для банкоматов всем заинтересованным покупателям по всему миру.
2022-11-07