Трамп эсэргүүцэлд уриалав
2022-11-09

АНУ-д завсрын сонгууль 11 дүгээр сарын наймны өдөр эхэлсэн. Энэ сонгуулийн урьдчилсан дүн Улаанбаатарын цагаар 09.00-10.00 цаг орчимд гарах юм. АНУ-д болж буй энэхүү сонгуулиар Конгрессын доод танхим болон зарим мужийн захирагчийг сонгох бөгөөд ерөнхийлөгчийн үүрэгт ажлын хугацааны дунд үеэр зохион байгуулагддаг тул "завсрын" хэмээн нэрлэгддэг. Түүнчлэн өнөөгийн ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд тавих иргэдийн дүн, дараагийн ерөнхийлөгч хэн байх талаарх төсөөллийг гаргадаг гэдгээрээ олон улсын анхаарлын төвд байна.

 

Мягмар гарагт эхэлсэн завсрын сонгуулийн үеэр АНУ-ын олон хотод санал авах ажиллагаанд доголдол үүссэн, зөрчил гарсан талаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мэдэгдээд, өөрийг нь дэмждэг хүмүүсийг эсэргүүцэлд нэгдэхийг уриалжээ. Түүний өгүүлснээр, зарим сонгогч саналаа өгөх гэж ирэхэд хэдийнэ санал өгсөн гэсэн хариултыг сонссон гэнэ.

 

"Детройтод саналын хуудастай холбоотой нөхцөл байдал тун муу байна. Хүмүүс саналаа өгөхөөр ирэхэд тэдэнд "уучлаарай, та хэдийнэ саналаа өгсөн байна" гэж хариулжээ. Ийм явдал бусад газарт ч олноор гарч байна. Эсэргүүц, эсэргүүц, бас эсэргүүц" хэмээн Дональд Трамп өөрийнх нь үүсгэн байгуулсан олон нийтийн сүлжээ болох Truth Social-д бичсэн байна. 

 

Түүнчлэн, Мярикоп, Детройт, Пенсильвани болон бусад газарт сонгууль шударга явагдахгүй байна гэж Трамп мээдгдээд, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гарсан "луйвар" давтагдаж байна хэмээн онцолжээ.

 

"Аризонагийн ард түмэнд хандаж хэлэхэд саналаа өгөхөөс нааш дарааллаас битгий гараарай. Тэд муу төхөөрөмж, доголдол саатлаар шалтаглаж сонгуулийг хулгайлахаар хичээж байна, тэдэнд ийм боломж бүү өг" хэмээн Трамп уриалжээ.

 

Түүх давтагдах уу? 

 

Мягмар гарагт эхэлсэн энэ сонгуулиар төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, сенатын 100 гишүүний 35-ыг сонгох юм. Одоо энэ хоёр танхимд Ардчилсан намынхан олонх бөгөөд энэ удаагийн сонгуулиар бүгд найрамдахчууд олонх болж магадгүй гэсэн таамаглал гарсаар байна.

 

Энэ сонгуулийн урьдчилсан үр дүн хараахан гарах болоогүй. Зарим шинжээчдийн таамаглаж байснаар бүгд найрамдахчууд олонх болохгүй нөхцөлд Трампын "турхирснаар" эсэргүүцэл дэгдэж, жил гаруйн өмнө болж байсан үйл явдал давтагдаж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

 

Одоогоос нэг жил гаруйн өмнө, 2021 оны нэгдүгээр сард Трампыг дэмжигчид АНУ-д үймээн дэгдээж байсан юм. 2020 оны 11 дүгээр сард болсон сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчдийн зохион байгуулсан эсэргүүцлээс үүдэлтэй эмх замбараагүй байдал дөрвөн хүний аминд хүрсэн юм.

 

Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын зургааны өдөр Капитолийн ордны орчимд Трампыг дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Үүнээс өмнө Трамп тэдэнд хандан мэдэгдэл хийхдээ Капитоли руу явахыг уриалсан бөгөөд ийнхүү жагсагчдыг турхирснаар 4 хүний аминд хүрэв. Хожуухан, Трамп жагсагчдыг гэртээ харихыг уриалсан ч байдал нэгэнт хурцадсан байлаа. 

 

Трампыг дэмжигчид Конгрессын барилгыг эзлэн орж, хуралдаануудыг тасалдуулан эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас хууль сахиулагчид тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашиглан барилгаас шахан гаргаж байв. Улмаар орон нутгийн цагаар нэгдүгээр сарын зургааны 18.00 цагаас эхлэн хөл хорих цаг тогтоож байсан юм.  

 

Түүнчлэн эмх замбараагүй байдлын үеэр 52 хүн баривчлагдсанаас зарим нь хууль бусаар биедээ зэвсэг авч явсан хэргээр, харин ихэнх нь Колумбийн тойрогт тогтоосон хөл хорих цагийг зөрчсөн хэргээр баривчлагдаж байв. .

 

Г.Бямбасүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-12
Ардчилсан гэж ану д хар машины луйвар байдаг л юм байна гараар тоолох нь жинхэнэ шудрага сонгууль юм байна
2022-11-12
guree:
ene chini l MGL.d haldvarlaad udaj bgaa shuudee , tramp anh udaa ilchilj ugluuduu
2022-11-09