Илон Маскийн хөрөнгө 70 тэрбум доллараар буурчээ
2022-11-09

Илон Маскийн хөрөнгө анх дөрөвдүгээр сард Твиттерийг худалдаж авна гэж мэдэгдэж байсан үеийнхээс нь 70 тэрбум доллараар буурсан гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Форбес агентлагийн гаргадаг тэрбумтнуудын рейтингээс харахад 11 дүгээр сарын наймны өдөр Илон Маскийн хөрөнгө 200 тэрбум долларын хэмжүүрээс доош буусан байна. Энэ нь цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны ханш унасантай холбоотой гэж Форбес бичжээ. 

 

Илон Маск Твиттерийг худалдан авсныхаа дараа энэ олон нийтийн сүлжээг хөгжүүлэхэд илүү анхаарал хандуулах болсны улмаас хөрөнгө оруулагчид Теслагийн хувьцаанаас татгалзаж эхэлсэн байна. Улмаар Теслагийн зах зээлийн ханш бараг 50 хувиар буурчээ.

 

Хэдийгээр хөрөнгө нь 70 тэрбумаар багассан ч Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг хүн хэвээр байна. Хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн Бернар Арногийн хөрөнгөөс Маскийнх даруй 40 тэрбумаар илүү байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин