Суперкомпьютер хүн төрөлхтөн хэзээ мөхөхийг тооцоолжээ
2022-11-09

Дэлхийн төгсгөл 2050 онд тохиож магадгүй гэнэ. Ийм таамаглалыг хүн төрөлхтний соёл иргэншлийн зүй тогтлын хөгжлийг таамаглахад зориулан боловсруулсан World One суперкомпьютер гаргажээ. 

 

The Daily Star сонины бичсэнээр 1973 онд бүтээсэн энэ суперкомпьютер төрөлтийн төвшин, орчны бохирдол зэрэгг хүчин зүйлсэд шинжилгээ хийхийн тулд сайжруулсан алгоритм ашигладаг аж. Ингээд энэ удаад таамагласнаар, 2050 он гэхэд соёл иргэншилтэй ертөнцийн оршихуй дуусаж магадгүй гэнэ. 

 

Өмнө нь гаргасан таамаглалд 2020 он гэхэд манай гарагийн нөхцөл байдал "нэн хүнд" болно гэж тооцоолж байжээ. Дэлхий даяар байгаль орчин бохирдож, улмаар энэ бохирдлын улмаас хүмүүс амиа алдах бөгөөд дэлхийн хүн амын тоо 1900 оны үеийнхээс буурна гэж таамаглаж байсан аж. Энэ таамаглал биелээгүй, гэхдээ байгалийн нөөц болон амин чухал эрдэс хомстоно гэсэн таамаглал нь биелжээ.

 

Суперкомпьютерийн гаргасан энэ таамаглалтай Их Британийн тэргүүлэгч физикчдийн нэг Мартин Рис санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. Хүмүүсийн хувьд цаг уурын өөрчлөлт болон технологоос хэт хамааралтай байгаа байдал нь гол аюул болно гэж эрдэмтэн үзсэн байна. Хүн энэ аюул заналаас сэргийлж чадвал урт удаан оршино хэмээн Мартин Рис онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зориг:
Шинжлэх ухаан хичнээн өндөр хөгжсөнч Байгалийн зүй тогтлийг Хүн төрлөхтний эрх ашигт нийцүүлэн өөрчөлж яавч чадахгүй
2022-11-12
Зочин:
Хурдан хүн төрөлхтөн мөхөөсэй.
2022-11-10
зөзө:
дөнгөж монгол улс 2050 онд жоохон хөгжинө гэж таамаг дэвшүүлж байхад
2022-11-09