Хойд Солонгос дахин пуужин харвалаа
2022-11-09

Сүүлийн үед ойр ойрхон пуужин харваж, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байгаад буруутгагдаж буй Хойд Солонгос лхагва гарагт дахин пуужин харважээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн дамжуулснаар, Хойд Солонгос 11 дүгээр сарын есний лхагва гарагт Япон тэнгисийн зүг пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын Штабуудын нэгдсэн хороо мэдэгджээ. Одоогоор ямар пуужин хөөргөсөн, пуужин хэр хол зайг туулсан талаарх нэмэлт мэдээлэл гараагүй байгаа аж. 

 

Өмнө нь, 11 дүгээр сарын тавны өдөр Хойд Солонгос Шар тэнгисийн зүг бага тусгалын дөрвөн баллистик пуужин хөөргөсөн юм. Эдгээр пуужин 130 км замыг туулахдаа 20 км өндөрт нисжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
1 puujin harbahad puujingiin bvtets ed angi nariin tehnolgiin chip metchilen asar undur urtugtei bdg bhda jinhen dampuu uls yum da
2022-11-09
тарган бацаан пуужин харваж тоглох, харвах пуужингийнх нь зардалыг ард түмэн нь махаа зулгааж олох
2022-11-09