"Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь барилгын салбарт муу нөлөөтэй"
2022-11-10 08:00

Үл хөдлөх хөрөнгийн үнэ өдрөөс өдөрт өссөөр байна. Статистикийн мэдээллээр энэ онд үл хөлдөх хөрөнгийг үнэ 17 хүртэлх хувиар өссөн дүнтэй байна. Үнэ ийнхүү өсөхөд барилгын материалын үнийн өсөлт болон ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг хойшлуулсан шийдвэр голлох нөлөөтэй гэдгийг эдийн засагчид онцолж байна. 

 

 

Цар тахлын тухай хуулийн дагуу 2022 оныг дуустал  ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Тэгвэл энэ хугацааг дахин сунгахаар УИХ-аас ажлын хэсэг гаран ажиллаж эхэлсэн талаар долоо хоногийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн. 

 

Гэвч нийгмийн сүлжээнд иргэд ипотекийн зээлийг эргэн төлөлтийн  хугацааг сунгах асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 

 

Тэгвэл энэхүү зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахад эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар Эдийн засагч, шинжлэх ухааны доктор Л.Оюунаас тодрууллаа. 

 

-Ипотекийн  хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг хойшлуулах тухай яригдаж эхлээд байна. Хэрэв энэ шийдвэр дахин сунгагдвал эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

 

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь дараагийн зээл авах иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нэгдүгээрт, эх үүсвэр бүрдэхгүй, мөнгө эргэлтэд орохгүй. Хоёрдугаарт, банкны барьцаан дахь барилгууд сулрахгүй. Ипотекийн зээл нь Төв банкны эх үүсвэртэй. Банкууд зургаа, найман хувийн зээлэнд эх үүсвэр гаргадаггүй учир муу зээлийн категорт нэг их нөлөөлөхгүй. Төрийн мөнгөний эргэлтэд л нөлөөтэй. Мөн өдрөөс өдөрт барилгын материалын өсөж байгаа энэ үед ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь барилгын салбарт олон муу нөлөөтэй. 

 

-Иргэдийн орлого хумигдсан энэ үед зээлээ төлж эхлэхэд хүндрэлтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Энэ нөхцөлд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж та үзэж байна? 

 

-Зээлдэгчдийн хувьд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэртэй санал нэгдэх нь тодорхой. Гэвч цаашид эдийн засгийн муу дагавар ихтэй байх учир ямар нэг байдлаар хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Жишээ нь, найман хувийн хүүг зургаан хувь руу шилжүүлэх байдлаар эдийн засгийн эргэлтээ дэмжих шаардлагатай 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
oliviastephen02:
Everyone deserves a happy marriage/relationship, I was hurt and heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have relationship problem or marriage problem, financial Difficulty, court case problem contact Dr Excellent now, he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here:https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-08-26
5 хувь болгох боломжтой биз дээ, тэгээд л эргэлтээ сайжруулчих
2022-11-13
Зарим нэг гишүүд их сүрхий эсэргүүцэж байна. Хараад байхад хөдөөнөөс сонгогдсон гишүүд байх шиг байна. Үнэндээ Цэрэнпунцаг гишүүн гэхэд сонгогдоод юу хийв, Өчнөөн тэрбумаар бурхан барина гээд сүрдүүлээд загнаад байсан. Гэтэл залуучуудаа дэмжих болохоор сошиалд өширхөөд бөөн юм болж байна. Үнэндээ банкнууд маш их шимтгэл авч хангалттай баяжсан. Одоо болохоор зээлийг засгийн газарт шилжүүлнэ гээд байгаа биз дээ. Шинээр зээл авах хүмүүс засгийн газраас зээл авахнээ. Хуучин зээлдэгчид банкинд буюу ипотекийн корпорацид зээлээ төлнө биз дээ. Хэнд саад болно гээд ахиад ард түмний толгойг эргүүлээд байгаа юм. Завханыханы үр хүүхдүүд ч зээлтэй хүн олон л байх. Хэрвээ асар олон залуучууд мөнгөний ханшийн уналтаас болж зээлээ төлж чадахгүйд хүрвэл их л олон байр хураагдах байх даа. Гэтэл цалин хөлс нэмэгдээгүй байгаа. Түнээс биш хэн ч төлөхгүй гээгүй л биз дээ. Зүгээр өчүүхэн төдий сошиал эрх чөлөөнд өширхсөн энэ гишүүдийг сайн цээжлээд авцгаа. Та нарын дураараа дургиж байгаа чинь тийм ч бага биш шүү, Гэтэл өдөр ирэх бүр сошиалаас айж явцгаах болж, тэгээд эхний сөрсөн дайралтаа хийцгээж байна. Яг нэг сарын наана цаана хоёр өөр хүүтэйгээр ипотекийн зээл авсан ч улсууд байна. Амарсайхан зөв л асуудал хөндсөн. Гэтэл энэ хувиа хичээгч банкны гар хөлүүдийг харцгаа, хүмүүсээ. Бүх насаараа 80 аас доош метр кв байрныхаа үнийг төлөх гэж хоолоо хасаж яваа хүмүүсийг зүгээр л өшиглөж байна. Гэтэл өнөөдөр нөгөө банкнууд нь монголын нэртэй эдийн засагчдыг хөлслөөд тэднийг шулж байж. Болохгүй бол ийм юман дээр л жагсацгаая. Зарим банк нь моонголын хамаг өөдтэй газрыг авчихаад хаа сайгүй барилга бариад хоолны сүлжээ ажиллуулдаг эзэдтэй, зарим нь одоо Ховд аймагт хэдэн малчдыг булиа залуусаар зодуулаад улс орныг чинь ухаж байна. Ийм байж болох юм уу, залуучуудаа. өөрсдийнхөө эрх ашгийг ч хамгаалж чадахгүй амиа хоохойлоод Амарсайханы өмнөөс байранд орсон юм шиг яриахаа ичээч та нар. ийм болохоор л ядуу байгаа юм
2022-11-10
zochin:
orlogogui bolson irged zeelee yugaaraa tulukh we dee.
2022-11-10
6% ch ih bna yaduu buurai mongol shig oron 3% bolgoj baij bayachuudiin biznes barilganuud chini tyreelegdej zaragdana.hudaldan avah hen ch baihgyi hangagdsan.ger horoolliinhond ynegyi taraa
2022-11-10
zochin:
Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулахаа болио. эдийн засгаа алахаас өөр бодлого байхгүй новшийн улс төрчид юмаа. тайван амьдармаар байна
2022-11-10
zochin:
orlogogui bolson irged zeelee yugaaraa tulukh we dee.