Google-ээс 2022 онд хамгийн их хайгдсан 10 хоол
2022-11-10

Google компани энэ жил хамгийн их хайгдсан хоолнуудын жагсаалтыг "Year in Search" тайлангаараа танилцууллаа.


1. Бүрж шарсан хаш /Recipe with eggplant/


Хаш нь маш хүчтэй үл исэлдүүлэгч антоциан элементийг агуулдаг бөгөөд, энэ нь хөлний хорт хавдар үүсгэдэг бодисыг эсэргүүцдэг ач холбогдолтой гэнэ. Мөн хаш нь ходоод гэдсэнд хуримтлагдсан өөх тосыг задалж, хайлуулдаг учраас ходоод, гэдэсний хавдраас сэргийлдэг онцгой ач холбогдолтой ногоо юм. Хаш нь нүдний торлог бүрхэвчинд байдаг өнгө ялгадаг хэсгийг дэмждэг бөгөөд, нүдний ядаргааг тайлж, хараа муудахаас сэргийлдэг.

 


2. Пиццаны зуурмаг /Pizza dough/


Пицца нь анх өмнөд Италын "Gaeta" хотд МЭ 997 онд Латин бичвэрт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Орчин үеийн пицца нь Италын Неаполь хотд өнөөгийн өнгө төрхөө олсон цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн гэсэн хэв шинжээр өөрчлөгдөн иржээ. Пицца нь ерөнхийдөө улаан лоолийн сүмс, бяслагаар бүрсэн хавтгай талх юм. Өнөө цагт бүх пиццаг дотор нь 18 төрөлд хуваан авч үзэж байна. 

 


3. Машиндсан үхрийн мах /ground beef/


Хамгийн их хайлттай хоолнуудын гуравдугаарт нухсан үхрийн махтай хоолны жорууд багтжээ. Үүнд: бөөрөнхий махтай шөл, шпагетти, паста, бургер ороомог зэрэг хоолнууд багтаж байна. 

 


4. Бёф бургиньон / Beef bourguignon /


Францаас гаралтай үхрийн махан хоол юм. Үхрийн махыг жигнээд бага зэрэг виноны соусаар амталж болгодог. 

 


5. Таана шөл /Leek soup /


Румынд энэ шөл их  алдартай ба Ciorbă de praz гэж нэрлэгдэг. Харин Францад үүнийг Soupe aux poireaux гэж нэрлэдэг. Таана шөлний нэг хувилбар бол vichyssoise бөгөөд хүйтнээр нь идэхэд тохиромжтой гэж үздэг байна. 

 


6. Жигнэж амталсан гахайн мах /Slow Cooker Pork Tenderloin/


Гахайн мах нь барууны орнуудад ялангуяа Төв Европт хамгийн алдартай махны нэгт ордог. Мөн Зүүн болон Зүүн өмнөд Азид (Зүүн Өмнөд Ази, Филиппин, Сингапур, Зүүн Тимор) их алдартай. Энэ мах нь өөх тос, шим тэжээлээрээ Азийн хоол, ялангуяа Хятадад маш их үнэлэгддэг.

 


7. Үхрийн тартар /Bovine Tartar/


Францад tartare aller-retour гэж нэрлэгддэг. Тартар стейк нь үхрийн түүхий (татсан) эсвэл адууны махаар хийсэн хоол юм. Уг хоолонд сонгино, хясаа, мөөг, чинжүү, Вустершир соус болон бусад амтлагчтай идэхэд тохиромжтой. Ихэвчлэн дээрээс нь  түүхий өндөгний шарыг хийж төгс амтыг бий болгодог. 

 


8. Sugar Shack Omelet


Омлет нь эртний Персээс гаралтай гэж үздэг. 

 


9. Үхрийн шарсан мах /Roast beef /

 

Үхрийн шарсан мах нь ерөнхийдөө хоолны гол хоол болдог. Шарсан үхрийн мах нь Английн үндэсний хоол бөгөөд 1731 оны "Хуучин Английн шарсан үхрийн мах" англичуудын хувьд соёлын утга учиртай юм. 

 

10.  Оссо Буко  /Osso bucco /


хуурай дарсанд шарсан тугалын махны хэсэг (эсвэл ороомог ) шөлөөс бүрдсэн маш анхилуун үнэртэй Миланы уламжлалт хоол юм. Хүнсний ногоогоор чимэглэсэн (лууван, улаан лооль, таана) зэргээр чимэглэж болно. Чөмгийг чанаж, ястай нь хамт болгож иддэг байна. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин