Автобус, ачааны машинтай мөргөлдсөн ослын улмаас 28 хүн гэмтэж, жолооч нас баржээ
2022-11-10

Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан 45 хүний суудалтай Хюньдай Юнивэрс загварын автобус Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн постноос урд зүгт 2 км-ын замд ачааны автомашинтай мөргөлдсөн осол энэ сарын 08-ны өдрийн 20:56 цагт гарсан билээ. 

 

 

Ослын улмаас ачааны автомашинд зорчиж явсан иргэн Н/ 20 настай, эрэгтэй/, иргэн Н /21 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Нийслэлийн аврах ангийн алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Мөн автобусанд зорчиж явсан иргэн К / 43 настай, эрэгтэй/, иргэн З / 42 настай, эрэгтэй/, иргэн Ш / 47 настай, эрэгтэй/ нар автобусны төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тэднийг болон хөнгөн бэртсэн 23 иргэнийг ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

 

Автобусны жолооч Н /64 настай, эрэгтэй/ -ны цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
um ma ni bad me hum.64 tei baij amidral ni hyreltsehgyi yr hyyhdiinhee tuluu ugluu oroigyi haranhuid yavj baigaad nas barj dee huurhii.zaluus ni ajillhgyi tsalingaa golood aav eej ni 60-70 oniihon hudulmurch ylsaa hugjyylehed udur shunugyi ajillaj hychin zytgej baisan
2022-11-10