Сон Хён Мин хүнд гэмтэл авсан ч хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцоно
2022-11-10

Английн Тоттенхем клубийн довтлогч Сон Хён Мин өнгөрсөн сарын 30-ны өдөр өрнөсөн Марсель,"Тоттенхем" багуудын тоглолтын үеэр эсрэг багийн хамгаалагчтай мөргөлдөн нүднийхээ ухархайд хүнд гэмтэл авсан билээ. 


Саяхан Сон Хён Мин нүдний гэмтлийн улмаас мэс засалд орон эдгэрч байгаагаа хэлэхийн сацуу удахгүй болох хөлбөмбөгийн ДАШТ-д хамгаалалтын маск зүүж оролцох болсноо инстаграмаараа дамжуулан мэдэгдэв. 

 

Сон Премьер лигийн Алтан шаахайны эзэн бөгөөд 104 тоглолтонд 35 гоол оруулсан Өмнөд Солонгосын тоглогчдыг тэргүүлж буй тамирчин юм. 

 

Сон энэ сарын 24-нд Катарт болох "H" хэсгийн эхний тоглолтод Уругвайтай хийх аж. Одоогоор шигшээ багтайгаа тоглолтын бэлтгэлдээ орчихсон байгаа хэмээв. Уругвайн дараагаар 11 дүгээр сарын 28-нд  Гана, 12 дугаар сарын 2-нд Португалийн шигшээ багтай тоглох юм.

 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Yagaad iim teneg baij chaddag baina aa. Neg medee tavih geed oruulsan nemelt medeelel ni ali ertnii dutuu medeeleltei. Ene 2 bag ali ert todorhoi bolchihson sh dee
2022-11-10