Пентагон: Оросын армийн бие бүрэлдэхүүний хохирол 100 мянгыг давсан
2022-11-11


ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украины нутаг руу халдсанаас хойш гуравдугаар сарын дундуур  бие бүрэлдэхүүнийхээ хохирлыг зарлаж, түүнээс хойш энэ талаар огт ам нээлгүй, "бие бүрэлдэхүүний хохирлын тухай мэдээлэл нь Оросын хуулиар төрийн нууцад хамаарна" гэж тайлбарлаж байв. Харин  сүүлд, Орост дайчилгаа зарласны дараа бие бүрэлдэхүүнийхээ хохирлыг зарласан бөгөөд энэ нь барууны орнуудын тагнуулын байгууллагуудын мэдээлсэн тооноос ихээхэн зөрүүтэй байгаа юм. 

 

Украинтай хийж буй дайнд Оросын армийн 100 мянга гаруй хүн амиа алдаж, шархадсан гэж АНУ-ын Армийн штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Марк Милли мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжууллаа. 

 

"Украины талаас ч мөн адил олон хүн хохирсон" хэмээн Милли мэдэгдээд "хэдийгээр ихээхэн хохирол амссан ч Орос улс өнөөг хүртэл Украин дахь зорилгодоо хүрч чадаагүй" хэмээн онцолжээ.

 

Үүнээс өмнө, 11 дүгээр сарын наймны өдөр Оросын армийн хохирлын талаар Пентагоны орлогч дарга Колин Киль мэдэгдэл хийж байв. Тэрбээр "хэдэн мянган цэргээ Орос алдсан" хэмээж байлаа. Түүнчлэн Оросын арми танкуудынхаа тал хувюийг алдаж, өндөр нарийвчлалтай зэвсгийнхээ ихэнх хэсгийг зарцуулсан хэмээн онцолж байлаа. 

 

Оросын тал хамгийн сүүлд есдүгээр сарын 21 буюу Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласан өдөр бие бүрэлдэхүүний хохирлынхоо талаар мэдээлж байв. Тухайн үед Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, Украинд Оросын 5937 цэргийн алба хаагч амиа алдсан гэнэ. Харин Украины Батлан хамгаалах яамны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан мэдээлэлд Оросын 78 690 цэргийг устгасан хэмээсэн байв.

 

Одоогоос сар орчмын өмнө "Важные истории" хараат бус хэвлэл хоёр эх сурвалжаас авсан мээдэлэлтэйгээр "Украин дахь Оросын армийн нөхөгдөшгүй хохирол 90 мянган хүн" хэмээн дамжуулж байв. Ийм мэдээллийг өгсөн хоёр хүний нэг нь Оросын Холбооны аюулгүй байдлын офицер, нөгөө нь Оросын тусгай албанд офицерээр ажиллаж байсан хүн аж. Нөхөгдөшгүй хохирол гэдэгт алагдсан, сураггүй алга болсон, шархдсаны улмаас эмнэлэгт нас барсан болон дахиж цэргийн алба хаахж боломжгүйгээр шархадсан хүмүүс ордог байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Их гүрэн ,2 д орох арми гэж ивануудыг хэт хөөргөж бж дээ.Орос хүнийг хүндэлдэг бсан одоо эргэлзэж эхэлсэн ,ямар дээрэнгүй ,бүдүүлэг хоцрогдсон нөхдүүд юм бна бараг фашист гэдэг үг тохирох юм бна.Орос улс задарч монгол улс маань хил гааль ,цах/түлшний гээддэлхийд бхгүй өндөр үнэ татвар олон дарамтаас гарах болтугай..
2022-11-11
Болд:
Путинд Орос цэргийн амь түй ч хамаа байхгүй. Украйнчуудын амь бүр юу ч биш. Харин ч баяр хөөр нь байх. Цусанд дуртай хүн араатангууд дайн дэгдэж хүний амь үрэгдэхэд баярлаж, таашаал авдаг болой
2022-11-11
Ogt hereggu dain. Putin urinhu tolgoi dr bumbug teselle. Bas Orosyn armi yamar muug harulla.
2022-11-11
зочин:
Oросын генералууд нь яагаад үхэхээ больчихов оо..? нэг хэсэг овоо үхээд байсан чинь.. ойрд алагдсангүй..кк
2022-11-11
chamshig goshnog hun doosh hiij chadah biz. oor yavdag yum be
2022-11-11
Яая чи ямар мундаг юм бэ. Наадхийг чинь АНУ, орос аль аль нь тооцоолоогvй байгаа ш дээ. Чи оросын армид зевлехеер яваач, чамайг бvр шvтчихлээ
2022-11-11
h:
daind ashiglaj bga hiimel daguuluudiig ustgahgui bgaa n hohiroliig ulemj nemj bna. tsomiin zevseg ashiglahaas iluu hiimel daguuluudiig ustagval ANU tai tohiroltsoond hurehed hyalbar.
2022-11-11
Яая чи ямар мундаг юм бэ. Наадхийг чинь АНУ, орос аль аль нь тооцоолоогvй байгаа ш дээ. Чи оросын армид зевлехеер яваач, чамайг бvр шvтчихлээ
orosuud daind ashiglaj bgaa hiimel daguuluudiig ustgahgui bgaa n hohiroliig ulam nemj bna.
2022-11-11
jijig nisdeg dronoor zurgiig avch bgaad bombog hayad bnale. 100$ unetei drond 200$ dollariin unetei gar bombog zuugeed, 50cm iin naarivchlaltai deer n ungaagaad baihad olon tsergee aldahad yah ve.
2022-11-11
h:
daind ashiglaj bga hiimel daguuluudiig ustgahgui bgaa n hohiroliig ulemj nemj bna. tsomiin zevseg ashiglahaas iluu hiimel daguuluudiig ustagval ANU tai tohiroltsoond hurehed hyalbar.
orosuud daind ashiglaj bgaa hiimel daguuluudiig ustgahgui bgaa n hohiroliig ulam nemj bna.
Оросууд дандаа худал мэдээлэл тараадаг шүү, авах юм байхгүй
2022-11-11
Технологоор үлэмж хоцрогдсон орон орчин үеийн эсрэг асар их хохирол амсаж байгаа шүү дээ. Ёстой хүний амийг юунд ч боддогггүй Орос орон тулдаа л хүчээр баахан амьтан татаад ахиад л явуулах юмдаа6 Путин ч олон хүний амиар наадаж байгаа мулзан толгойтой өвгөн боллоо доо
2022-11-11
Орос Цэргүүдийн ар гэр блсож бна аа
2022-11-11
уцу:
Хэцүү дайн болж байна дөө. Прокси дайн гэж нэрлээд байгаа. Орос түрэмгийлэгч гэж харагдаж байгаа ч бас ЗХУ одоогийн өөрийнх нь ауюлгүй байдал талаас нь харахаар үнэхээр аргагүй дайн ч юм шиг. За мэдэхгүйэ.
2022-11-11