КОВИД-19: Улсын хэмжээнд 476 хүн хэвтэн эмчлүүлж байна
2022-11-11

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн 110 тохиолдол батлагджээ. Үүний 63 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол  орон нутагт 47 тохиолдол илэрсэн байна. Ингэснээр манай улсын нийт тохиолдол 987 240 болон нэмэгдлээ.

 

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 17 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 476 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. 

 

Коронавирусийн халдвар батлагдсан аймгууд:


Өмнөговь- 32


Төв аймаг- 3


Дархан-Уул - 4 


Дорноговь- 6


Дорнод- 1


Архангай- 1 тохиолдол батлагдсан байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ зун хяналтандаа аваад бага дээр нь 0 Ковид болгоод ажиллахгүй цөөхөн байна гээд хадгалаад байсан даа. Юу ч гэмээр юм.
2022-11-11