ШӨХТГ-аас "Номин тав трейд" компанийг 6.9 тэрбум төгрөгөөр торгожээ
2022-11-11

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дах заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай мэдээллээ.

 

 

Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК, “Дижитал концепт” ХХК-иудын “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгасан байна.

 

“Дижитал концепт” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарласан болох нь тогтоогдоогүй байх тул өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин тус зөрчлийн шинжтэй үйлдэлд “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний буюу 6.991.078.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Hovdiin tsetseg sumiin haryat chotgor amraa jorlono uhdag hujaagiin shees guuriamch psda
2022-11-12
Бусдаас хямд нийлүүл гээд захиргааддаг номин болж дээ
2022-11-11