Ши Жинпинь, Жо Байден нар уулзана
2022-11-11

БНХАУ-ын дарга Ши Жинпинь, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нар 11 дүгээр сарын 14-ний даваа гарагт Балид уулзах гэнэ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгджээ.

 

Хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр, АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд G20-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзах аж. Энэ нь Байден 2021 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч болсон, Ши Жинпинь 2022 оны 10 дугаар сард Коммунист намын даргаар гурав дахь удаагаа сонгогдсоноос хойших анхны уулзалт юм.

 

Жо Байден, Ши Жинпинь нарын уулзалт нь хоёр орны харилцаа хурцадмал болсон үед тохиож байгаагаараа олон улсын анахарлыг ихээхэн татаж байна. Энэ уулзалтаар Тайванийн асууда, Бээжин, Москвагийн харилцаа болон бусад асуудлыг хөндөнө гэж Жо Байден мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Nil aldaa
2022-11-13