Г.Золбаяр: Хүмүүс сүнс оюунаа урлагийн мэдрэмжээр дүүргээсэй гэж хүсдэг
2022-11-12

 

Залуу уран бүтээлч Г.Золбаярын "11.11"  нэртэй 3D арт зургийн  анхны бие даасан үзэсгэлэн өчигдөр буюу 11 дүгээр сарын 11-нд  Art of UB gallery -д эхэллээ. 

 

 

Түүний анхны бие даасан үзэсгэлэн 11.11 нэртэйгээр 11 2022 оны 11 дүгээр сарын 11-нд  "Art of UB gallery" -д 11 өдрийн турш уран бүтээлүүдээ дэлгэн үзүүлэх аж. 

 

 

Энэхүү үзэсгэлэн нь бусад зургуудаас ялгарах онцлог нь уран зураг баримал хоёрыг нийлүүлсэн  зотон даавуун дээр товойлгож хийсэн зургууд байлаа. 

 

 

Гурван жилийн турш 3D арт зургийг зурж эхэлсэн. Нийтдээ 100 гаруй бүтээлүүдийг туурвисан байна. 

 

 

11.11 гэх тооны утга санаа нь 11 хэмээх тоо нь өөрөө  их сүнслэг мөн олон жил харж бодсоны эцэст энэхүү тоог бэлгэдэж амьтай, сүнстэй бүтээлээ 11 дүгээр сарын 11-нд 11 бүтээлээ 11 өдрийн турш уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм.

 

 

Уран бүтээлч хүний хувьд бусдаасаа ялгарах онцлог, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж маш чухал байдаг. Түүний хувьд Буддизм, мөн хүлэг морьдыг эрхэмлэн дээдэлдэг учраас уран бүтээлийнхээ сэдэл санааг олж авсан байна. 

 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин