Улаанбаатарт 2 хэм хүйтэн байна
2022-11-14

 

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Завхан голын эхээр -10…-15 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар -2 …+3 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө 0..-2 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин