BTS-ийн Жонгүг хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд дуулна
2022-11-14 08:26

 

Арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Өмнөд Солонгосын "Big Hit" энтертайнментаас гарсан "BTS" хамтлагийн гол дуучин, бүжигчин Жон Жонгүг дэлхийн хамгийн алдартай спортын тэмцээн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “FIFA World Cup Katar 2022”-ын нээлтийн ёслолд оролцохоор болсныг баталлаа.

 

Жонгүг 25 насандаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дууг дуулж, нээлтэнд оролцож үзүүлбэр үзүүлэхээр болжээ.

 

'FIFA World Cup Katar 2022'-ын нээлтийн ёслол арваннэгдүгээр сарын 20-ны Ням гарагт Катар улсын Аль Байт цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тэмцээний нээлтийн тоглолтыг Катар, Эквадорын багууд хийнэ. 

 

"Big Hit Music" энтертайнментын  Жонгүг  Катар 2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий дууг дуулах ба нээлтийн ёслолд оролцох гэж байгаад нь бахархаж байна. Түүнтэй хамт байгаарай!” хэмээн  бичжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин