Зеленский: Чөлөөлөгдсөн Херсонд Оросын цэргүүдийг баривчлах ажил үргэлжилж байна
2022-11-14

Өнгөрсөн долоо хоногт Оросын арми Херсон хотыг орхих шийдвэр гаргасны дараа баасан гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Херсон хотыг чөлөөлсөн талаар мэдэгдсэн. Херсон бол дайн эхэлснээс хойш оросууд бүрэн хяналтдаа оруулсан хамгийн анхны мөн цорын ганц мужийн төв хот байсан юм. 

 

Ийнхүү Херсоныг чөлөөлсний дараа энэ мужид тогтвортой байдал бий болгох, 226 суурин газарт эмх журам тогтоох ажил өрнөнө гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.

 

"Херсон мужийн 226 суурин газарт тогтвортой байдлыг хангана. Одоогийн байдлаар 100 мянга гаруй хүний амь амьдрал яригдаж байгаа юм. Цахилгаан эрчим хүч, ус нийлүүлэлтийг хэвийн болгох техникийн боломжуудыг аль болох хурдан сэргээхийн тулд бид бүхнийг хийж байна. Тээвэр харилцаа, шууданг дахин ажиллуулна. Түргэн тусламж, эмнэлгийн хэвийн үйлчилгээг дахин сэргээнэ" хэмээн Зеленский ням гарагт хийсэн мэдэгдэлдлээ онцолжээ.

 

Түүнчлэн Херсон мужид үлдсэн Оросын цэргүүдийг баривчлах ажил үргэлжилж байгаа талаар Зеленскийн мэдэгдсэн байна.

 

"Энэ нутагт байгаа Оросын цэргүүд болон хөлсний цэргүүдийг баривчлах, хорлон сүйтгэгчдийг аюулгүй болгох ажил үргэлжилж байна. Оросын 400 гаруй цэргийн гэмт хэргийн баримт бүрдсэн, цэрэг болон иргэдийн цогцос олдсоор байгаа. Оросын арми бусад газарт үлдээсэн шигээ хэрцгий хэргийн ул мөрийг Херсонд ч үлдээсэн. Алуурчин бүрийг олж, тэдэнд хариуцлага хүлээлгэнэ. Үүнд эргэлзэх зүйл үгүй" хэмээн Зеленский мэдэгджээ. 

 

Мөн Херсоныг эргүүлэн авсан өдрийг түүхэн өдөр хэмээн Зеленский нэрлээд "Украин үргэлж өөрийнхөө юмыг эргүүлэн авдаг" хэмээн онцолсон байна.

 

Британийн Скай ньюс телевизийн мэдээлснээр, Херсон хотод ус, цахилгаан аль нь ч байхгүй ч нутгийн иргэд чөлөөлөгдсөн өдрийг өргөн тэмдэглэсэн гэнэ. Энэ бүс нутгийг бүхэлд нь минижүүлсэн тул иргэдийг гадагш гарахгүй байх, гудамжаар зугаалахгүй байхыг Украины цэргүүд анхааруулжээ. Одоо суурин бүсүүдэд байршуулсан минүүдийг аюулгүй болгох ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Оросын цэргийн удирдлагууд цэргүүдээ Днеприйн баруун эргээс татах шийдвэр гаргасан юм. Үүний дараа гол гаталж чадалгүй үлдсэн цэрэг олон байгаа гэх мэдээлэл гарч байлаа. Мөн энгийн хувцас өмссөн цэргүүд Херсон болон бусад нутагт олноор нуугдаж байж болзошгүй хэмээн Украины Батлан хамгаалах яам мэдэгдэж байв. Тэднийг бууж өгөхийг шаардаж, бууж өгөхгүй бол устгана гэж Украины Тагнуулын газар анхааруулж байв. Гэсэн ч 11 дүгээр сарын 13-ны үдшийн байдлаар энгийн хувцас өмссөн цэргүүд олноор бууж өгсөн эсвэл устгагдсан гэх мэдээлэл гараагүй байна. Харин Оросын хэвлэлүүд Днеприйн баруун эрэг дээр орос цэрэг үлдээгүй, бүгд анги нэгтгэлийн хамт өөр байршилд очсон гэж мэдээлж байгаа юм. 

 

ОРОСЫН АРМИ ХЕРСНОСООС УХРАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Оросын "тусгай цэргийн ажиллагаа"-ны командлагч генерал Сергей Суровикин Днеприйн баруун эргээс цэргүүдээ татах саналыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд тавьж, улмаар зөвшөөрөл авчээ. Энэ мэдээлэл олон улсын анхаарлыг ихэд татаж, Оросын тал хугацаа хожих гэж байна гэж зарим шинжээчид үзэж байгаа юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hutsdag ork ve
2022-11-18
Сүүгий:
Оросуудыг тийм ч амархан шүүж чадахгүй байх оо. Хэрэв тийм зүйл болвол Буш, Обама, Байден, Зеленскийг бас хамт шүүх хэрэгтэй болно доо
2022-11-14
Путин болон түүний хоёр хамтрагч, мөн алуулахаасаа айж дагалдан баясдаг Шойгу мэтийн 10-аад гарууд ч яахав Гаагийн шүүхэд Хүн төрөлхтөний эсрэг дайн, үй олноор нь алан хядсан хэрэгээр очино, Харин энэ олзлогдсон ивануудыг бөгсөн дээр нь нэг нэг сайн тамга дарж өгөөд хөөгөөд явуулах биз
2022-11-14
hutsdag ork ve
Сүүгий:
Оросуудыг тийм ч амархан шүүж чадахгүй байх оо. Хэрэв тийм зүйл болвол Буш, Обама, Байден, Зеленскийг бас хамт шүүх хэрэгтэй болно доо
өмбүү минь ээ:
үхлээ юу чи.. өмбүү минь чи энд солиорч байхаар тэнд очиж авгайтайгаа хамт Oрос ахдаа туславал яаасий? Aчаа ачигч, жолооч, тогооч болохноо хийнэ үү дээ.. яахав эхнэр чинь тэнд өмдөө шувтлаад - Aхаа намайг ашиглаач ээ - гэж чарлаад Oрос цэргүүдэд үйлчилнэ биз..
2022-11-14
УКРОП:
Оросууд зохион байгуулалттайгаар ухарч гарсан. НАТО-Украйнууд чөлөөлсөн энэ тэр хуцацгааж л байг. Дайнд хэн ялж байгаа нь тодорхой. Слава Россия
2022-11-14
өмбүү минь ээ:
үхлээ юу чи.. өмбүү минь чи энд солиорч байхаар тэнд очиж авгайтайгаа хамт Oрос ахдаа туславал яаасий? Aчаа ачигч, жолооч, тогооч болохноо хийнэ үү дээ.. яахав эхнэр чинь тэнд өмдөө шувтлаад - Aхаа намайг ашиглаач ээ - гэж чарлаад Oрос цэргүүдэд үйлчилнэ биз..
Зочин:
Орос цэргийн шившигтэй ялагдал. Манай пуяа, хуйяа, мояа оркууд Орос ах нар тогоо цүлхэн үүсгэж байгаад нэг мөсөн нам цохих гэж байгаа юм гэж хий дэмий тэчьяадан мөрөөдөцгөөж байна
2022-11-14