Украины цэргүүд долоо хоногийн дотор 179 суурин газрыг чөлөөлжээ
2022-11-14

Украины цэргүүд өнгөрсөн долоо хоногт Украины өмнөд хэсгийн 179 суурин газрыг чөлөөлжээ. Энэ талаар Украины "Юг" шуурхай командлалын Фейсбүүк хуудсанд мэдээлсэн байна. 

"Манай цэргүүд Днеприйн баруун эрэг дээрх 4,5 мянган квадрат километр нутаг бүхий  179 суурин газрыг чөлөөллөө" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Николаевск болон Херсон мужуудын суурин газрууд, нутаг дэвсгэрүүдэд байдлыг тогтворжуулах, тэр дундаа минигүйжүүлэх ажлыг явуулж байгаа аж. 

Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ 11 дүгээр сарын 12-ны байдлаар Украины цэргүүд Херсон мужийн 60 гаруй суурин газарт хяналтаа тогтоосон хэмээн онцолж байв. Үүнээс нэг хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр Херсон Украины армийн хяналтад орсон талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэж байв. Улмаар Херсон хотын төвд Украины далбааг мандуулжээ.

Оросын арми Херсоноос ухрах шийдвэр гаргалаа

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
70-85 000 энгийн иргэдийг нүүлгэсэн. иргэдээр бамбай хийж. 1 орос цэрэг 3 иргэнээр халхавч хийж гарсан.. Tэгээд нөгөө укрианчууд нь дрондож, жевалдаж чадаагүй л дээ. Hүүлгэлтийг анхнаасаа эсэргүүцэж байсан нөгөө урвагч хотын захирагчаа Oросууд өөрсдөө тонилгочоод машины осолд орж нас барчлаа гэж шаасан..
2022-11-14
Оросууд энгийн иргэдийг нүүлгэж байна гэж цэргүүдээ энгийн иргэдтэй хольж днеприйн нөгөө талд гаргасан. Украин тэгтлээ бөмбөгдөөд байж чадсангүй
2022-11-14
зочин:
Оросын 30000 цэргийг зүүн тал руу алддаг муу л байна. Ухрах замыг хаах тактик алгаа. Одоо тэд хориглоод бэхжиж асуудал болно. Мариполио чөлөөл. Тэгэж байж амьсгаа авна.