Монгол урлаачдын бүтээсэн ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ гэр гиннесд бүртгэгдлээ
2022-11-14

Монгол урлаачдын урласан 28.81 метр диаметртэй 36 ханатай гэр ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ГЭР болж гиннесд бүртгэгдсэн байна.

 

 

Уг гэрийг барихад 1800 метр эсгий орсон бөгөөд 1000мКв талбайтай баригджээ. Гэрт нэг дор 500 хүн хүлээн авах багтаамжтай.  Том гэрүүдийн хувьд униныхаа даацыг авахын тулд дунд нь олон багана хийдэг бол тус гэр нь монгол гэрийн уламжлалт хийц загвараар зөвхөн голдоо 4 баганатай, унь нь нуман хэлбэртэй бүтээгджээ. Уг бүтээлийг Сэлнэн үйлдвэрийн урчууд дөрвөн сарын хугацаанд урлаж, 12 хоногт барьж босгожээ. Гэр нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Ханги-Мандалын боомтын ойролцоо барьсан бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах юм байна.

 


Сэлнэн үйлдвэрийн монгол гэрийн үе дамжин урласан мэргэжлийн урчууд сүүлийн 20 гаруй жилийн турш улсын хэмжээнд 1000 гаруй гэрийг урлаад байна.

 

 

Эх сурвалж: Made in Mongolia хуудас

Shuud.mn
Сонин хачин