Украины шүүх Оросын танкчинд 12 жилийн хорих ял оноов
2022-11-15

ОХУ Украины нутаг руу халдаж, дайн дэгдээснээс хойш Украины тал цэргийн гэмт хэрэгтэй холбоотой хэд хэдэн хэрэг үүсгэн, Оросын цэргийн алба хаагчдад ял оноож байгаа юм. Энэ удаад Оросын танкчинд хорих ял оноожээ. 

 

Украины Аюулгүй байдлын албаны мэдээлснээр, Мариуполь дахь олон давхар байр руу буудсан, Оросын талд байлдаж байсан танкчныг 12 жил хорих ялаар шийтгэсэн байна. Мэдээлэлд танкчны нэрийг дурдсангүй, харин "Фил" хочит хэмээжээ. Тусгай албаны мэдээллээр, тэрбээр 2014 оноос эхлэн Бүгд Найрамдах Донецк Ард Улсын талд, харин Орос Украин руу халдсанаас хойш ОХУ-ын Зэвсэгт хүчний наймдугаар гвардын армид нэгдсэн байна. Түүнийг Донецк мужид дөрөвдүгээр сарын сүүлээр олзолжээ. 

 

Тэрбээр Т-72 танкны оператор байхдаа Мариуполь дахь олон давхар орон сууцруу 20 гаруй удаа буудсан гэнэ. Ингээд түүнийг улсаас урвасан, хууль бус зэвсэгт бүлэглэлд оролцсон гэсэн хоёр зүйл ангиар ял төлөвлөж, хоёр хэрэгт хоёуланд нь буруутай гэж шүүх үзсэн байна.

 

Энд дуулгахад, өмнө нь Оросын цэргүүдтэй холбоотой энэ төрлийн хэргүүдэд ял оноосон хэд хэдэн тохиолдол гарсан юм. ОХУ Украины нутаг руу түрэмгийлснээс хойш Украинд дайны хууль зөрчсөн хэргээр ял сонссон анхны орос цэрэг нь 21 настай Вадим Шишимарин байв. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр 62 настай эрийг толгойн тус газар нь буудаж хөнөөжээ. Шишимаринд бүх насаар нь хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээр ялыг нь зөөлрүүлж, 15 жил хорих ялаар шийтгэсэн байна. Үүний дараа, наймдугаар сард Черниговын шүүх 31 настай, орос танкчин Михаил Куликовыг олон давхар орон сууц руу буудсан хэмээн буруутгаж 10 жилийн хорих ял оноожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
You Tube дээр - захирагч биднийг удаа дараалан шамдуулж дарамтлан буудах тушаал өгөөд байсан - гэж энэ новш дарга луугаа чихэж байн лээ...
2022-11-15
Тэр муу шишиваарин дугуй унаад явж байсан өвгөнийг буудаад ял авсан энэ муу иван энгин иргэд рүү албаар бууджээ. Дайны үед ч гэсэн бас хууль бий
2022-11-15
зочин:
You Tube дээр - захирагч биднийг удаа дараалан шамдуулж дарамтлан буудах тушаал өгөөд байсан - гэж энэ новш дарга луугаа чихэж байн лээ...