Төрийн соёрхолт, Гавьяат багш Ш.Чоймаа таалал төгсжээ
2022-11-15

Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт, Гавьяат багш, МУИС-ийн зөвлөх профессор, бичиг соёлын их хүмүүн Ш.Чоймаа тэнгэрийн оронд морилжээ. Түүнийг Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын багш цолоор шагнасан билээ.

 

Тэрээр монгол хэл бичиг, түүх соёлыг заан сургах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх, монгол судлалыг хөгжүүлэх, монгол үндэстний оюун санааны дархлаа, эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.


Сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би Шаргын говийн хүн л дээ. Тэмээ, говь, заг, элс, халуун нар, ялаа батгана. Говь минь сайхаан. Найм, ес, арван сард бол бараг халуун намраараа байдаг. Би Шарга сумандаа дөрвөн жилийн сургуулиа төгсчихөөд, зэргэлдээх Төгрөг суманд очиж долдугаар ангиа дүүргэсэн билээ. 

 

Дараа нь Говь-Алтай аймгийн төвд арван жилээ төгссөн. Ээж минь намайг дөрөвдүгээр анги төгсөхөд бурхан болсон. Харин аравдугаар ангид байхад аавын минь бие чилээрхэж, би хагас жил аавыгаа асарсан. Хэдий аавыгаа асраад аравдугаар ангидаа бүрэн суугаагүй ч хавар шалгалтаа өгч, сургуулиа алтан медальтай төгссөн.

 

Алтан медальтай төгссөн учраас хамгийн түрүүнд орж, их, дээд сургуулиудын хуваарийг сонгох эрх олдсон л доо. Ингээд л 1971 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн хуваарийг авч хот хүрээг зорьж ирсэн" тухайгаа дурсан ярьсан байдаг.

Shuud.mn
Сонин хачин
Ренчин:
ум ма ни бад мэ хум
2022-11-15
Говь-Алтайн угшилтай иргэн:
УМ МА НИ БАД МИ ХУМ! Тэнгэрийн орондоо тавтай морил доо!
2022-11-15