КОВИД-19: Улсын хэмжээнд 577 хүн хэвтэн эмчлүүлж байна
2022-11-15

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 163 тохиолдол батлагджээ. Үүний 108 нь Улаанбаатарт, 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 988,303 боллоо. Улаанбаатар хот болон 16 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 577 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Коронавирусийн халдвар батлагдсан аймгууд:


Өмнөговь- 43


Сэлэнгэ- 1


Сүхбаатар- 2


Дорноговь- 9

Shuud.mn
Сонин хачин