НӨАТ: 30 сая төгрөгийн нэг, арван сая төгрөгийн гурван азтан тодорлоо
2022-11-16

2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр УИД-ээс Боловсрол суваг болон ebarimt аппликэйшнээр шууд дамжуулан хүрлээ. 

 

Улсын хэмжээнд аравдугаар сарын 38,957,902 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 38,885 азтан тодорсон байна.

 

Тохирлын дүн:

 

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/- 35,121


4 орон таарсан /40,000-100,000/- 3,417

 

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/- 305

 

6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/- 38

 

7 орон таарсан /500,000-10 сая/- 3

 

8 орон таарсан- 1 супер азтан тодорч 30 сая төгрөгийн эзэн боллоо. 


Супер азтаны сугалааны дугаар: 48753050

 

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Ингэснээр өнөөдөр Улаанбаатар хотод 32,265 азтан тодорлоо.

Shuud.mn
Сонин хачин