ФОТО: "Катар-2022" ДАШТ эхлэхэд дөрвөн хоног үлдлээ
2022-11-16

 

Хөлбөмбөгийн ДАШТ түүхэндээ анх удаа намар, өвлийн улиралд болох гэж байна. Энэ оны 11 дүгээр сарын 20-нээс 12 дугаарсарын 18 хүртэл хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээн Катарын сэрүүн улиралд болж буй.

 

 

Зун цагт, тэр тусмаа 6, 7-р сард тэнд дунджаар 50-55 хэмд хүрч халдаг тул тамирчид, хөгжөөн дэмжигчдийн ая тух, эрүүл мэндийг бодолцон товыг гаргажээ.

 

 

Гэсэн ч тэмцээний  үеэр хэт халах магадлал өндөр тул тоглолт болох цэнгэлдэх хүрээлэн дэх агаарын хэмийг +27 °C байлгана гэж зохион байгуулагчид мэдэгдсэн.

 

 

Энэ удаагийн ДАШТ анх удаа Ойрх Дорнодод, Арабын хойгт, тэр дундаа исламын шашинтнууд зонхилдог,  хаант засаглалтай улсад болж байна. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог, газрын тосны томоохон эскпортлогч Катар түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй юм.

 

Тэмцээн зохион байгуулах эрхийн төлөө тэд Австрали, Их Британи, Индонез, Мексик, ОХУ, АНУ, Япон, Португали, Испанитай өрсөлдөнө.

 Катарын таван хотод, найман цэнгэлдэх хүрээлэнд болно. Лусаилд хот дахь үндэсний цэнгэлдэх хүрээлэнд л гэхэд  плей-оффын дөрвөн тоглолт болно.

Үүний зэрэгцээ ДАШТ-д зориулж катарчууд метроны долоон шугамыг өргөтгөсөн бөгөөд орон даяарх таван стадионд метрогоор очиж болно. Тиймээс хөгжөөн дэмжигчид нэг өдөрт хэд хэдэн тоглолт үзэж амжих юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Жинхэнэ баялаг ард тумний мэдэлд бна гэдэг энэ шуу дээ томчууд нь хулгай хийсэн ч гэсэн ард тумэндээ огоочтэй бутээн байгуулалт хийж бна даа
2022-11-17
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-17