Хойд Солонгос дахин пуужин харважээ
2022-11-17

Хойд Солонгос Дорнод тэнгисийн зүгт пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлжээ. Бүс нутаг дахь оролцоогоо нэмэгдүүлсээр байгаа АНУ-д Хойд Солонгос "илүү хатуу хариу өгнө" гэж сүрдүүлснээс хойш хэдхэн цагийн дараа ийнхүү пуужин харвасан гэж Коммерсант агентлаг мэдээлсэн байна. 

 

Ёнхап агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгосоос пуужин хөөргөсөн гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлсэн ч пуужингийн төрөл, нислэгийн туулсан зам, хаана газардсан зэрэг талаар мэдээлэл өгөөгүй аж.

 

Ийнхүү пуужин хөөргөхөөс өмнө, 11 дүгээр сарын 17-ны өдөр Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чвэ Сон Хи мэдэгдэл хийхдээ АНУ, Япон, Өмнөд Солонгосын хооронд хийсэн саяхны хэлэлцээ Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг "улам тааварлашгүй болгож байна" хэмээн онцолсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ муу бүдкад өөр хийх юм олдохгүй уйддаг байх даа
2022-11-17